|

“Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ

ОТТАВА. /Global News/. Канадын "Global News” мэдээллийн цахим хуудаснаас гаргадаг "Энэ долоо хоногт заавал сонсох шилдэг таван дуу"-ны жагсаалтыг "Хү” хамтлагийн "This is Mongol” дуу тэргүүлжээ. Энэ удаагийн жагсаалтын хувьд олон улсын хамтлаг, дуучдын уран бүтээлүүд багтсанаараа онцлогтой бөгөөд Канад, АНУ, Итали, Монголын уран бүтээлчдийн дуунууд шалгарчээ.
 
Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн "Хү” хамтлагийн "This is Mongol” дууг Монголын металл урсгалыг шимтэн сонсдог хүмүүст санал болгожээ. Монголын №1 металл хамтлаг одоо Америкт аялан тоглож байгаа бөгөөд хоёр дахь цомгоо тун удахгүй шүтэн бишрэгчдэдээ хүргэх төлөвтэй байна. Энэхүү цомгийн анхны дуу болсон уг уран бүтээлд ахин Монголын соёлыг дэлхийн металлтай хослуулжээ.
 
 
Энэ долоо хоногт заавал сонсох дуунуудын жагсаалтын хоёрдугаарт Италийн "Maneskin” хамтлагийн "Supermodel” дуу бичигдсэн бол Мексик-Америкийн уран бүтээлч Антонио Санчезийн "I Think We’re Past That Now”, Америкийн "My Chemical Romance” рок хамтлагийн "The Fountains of Decay”, Канадын "The Tragically Hip” рок хамтлагийн "She Didn’t Know” дуунууд тус тус удаалсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
829
  • Хорин жил ургуулсан үс Үзсэн   1300 2017-03-21
  • Vandebo ft. Saryuna - Baka Үзсэн   803 2020-02-01
  • Гайхалтай Хүмүүс ч юм юмаар хөгжим тоглох юмаа Үзсэн   1099 2015-07-17
  • Бригада 1 анги Үзсэн   1351 2015-01-09
  • Улс төрд залуусын оролцоо бий юу? Үзсэн   1390 2018-08-24
  • Хайртай бол хартай УСК Үзсэн   3444 2015-01-12
  • Хүн хөгширч биш хөшиж үхдэг Үзсэн   1604 2014-10-09
  • Зам дээр машин шатжээ /бичлэг/ Үзсэн   1429 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.