|

Өвөрмонгол малчны морьдыг дайрч буй БИЧЛЭГ шуугиан тарьж байна

Энэ хэрэг өчигдөр Өвөр Монголын Хөлөнбуйрт гарсан бөгөөд бичлэг дээрх дээр сүраг адууг машинаар хөөн дайрч алж буй нүд халтирам дүр зураг харагдаж байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх хэргийг үйлдсэн хүмүүсийг хайж буй аж. Мөн орон нутгийн хууль сахиулагчид тэднийг баривчилж, хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ. 

Энэ талаар Өвөрмонголоос ирсэн нэгэн хүнээс лавлахад, "Өвөр монголд оршиж буй хамгийн ноцтой асуудал бол энэ.Удмын малчин хүн хэзээ ч ийм хэрэг үйлдэхгүй! Энэ бол малчдын нутгийг түрээсэлж авсан хүн  бусдын адууг хөөж байгаа үзэгдэл! Газар хувьчлаад түүнийгээ зараад, түрээслээд ажил хийхгүй санаа зовохгүй амьдарч байна. Харин малчид нэгэнт нутаггүй болсон бол гурван үе явахгүй гуйлгачин болно...Өвөр монгол байна уу, монгол байна уу хамаагүй. Энэ бичлэгийг хараад нүд халтирахгүй Монгол хүн гэж үгүй! Өнөөдөр маш олон өвөр монголчууд энэ хүнийг эрж хайж хуулиар шийтгэх арга зам хайж байгаа” хэмээв.


1405
  • Xтүц - Архичид Үзсэн   1381 2015-01-07
  • Кайф нэвтрүүлэг Kaif nevtruuleg Дрифт Үзсэн   1414 2014-10-28
  • АН-ын дарга Алтанхуягийн хуулийн зөвлөхийн авир (video) Үзсэн   13998 2014-07-15
  • Хөлбөмбөгийн тоглолт дээр батараас батарт гоал!!! Үзсэн   1980 2014-07-18
  • Хүлээлт дууны Гитарын хичээл Үзсэн   2156 2014-07-16
  • БРЕК БҮЖИГ /ПАРИСЫН ГУДАМЖИНД/ Үзсэн   1741 2014-08-20
  • Уулан дээгүүр үнэхээр луу нисч байна уу даа Үзсэн   808 2016-10-27
  • Бангладешд 80 настай хөгшин хүүхэд мэндэлжээ /бичлэг/ Үзсэн   1417 2016-10-05
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.