|

“Mongolia’s next top model”-ийн шүүгчид тодорлоо

 

 

 

 "Боловсрол” телевизээс "Mongolia’s next top model” албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болсон. Уг шоу нэвтрүүлэгт АНУ-ын "CBS studios international" компанийн зөвлөх продюсерууд ирж ажиллах мэдээлэл цацагдсан. Тэгвэл шоуны ерөнхий продюсероор Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, харин шүүгчдээр Монголын супер модель Нора Дагва болон топ модель, жүжигчин, найруулагч М.Оргил, On'n Off продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогдсон байна.

Шоуны ерөнхий продюсер Ө.Содгэрэлийн тухайд тэрбээр фото модель, телевизийн хэд хэдэн сурталчилгаанд тоглож, загварын салбарт хөл тавьсан нэгэн. Одоогоор Бюро 24/7 сэтгүүлийн Монгол дахь салбарыг хариуцан ажилладаг.  Түүнийг Монголын загварын салбарт ажиллаж буй дизайнерууд болон загвар өмсөгчдийг дэмжих, олон улсад таниулах төслүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байгаа чадварлаг нэгэн гэдэг.

Харин супер модель Норагийн хувьд өвөрмөц содон дүр төрх, бие хаа, тайзны алхаа гишгээгээрээ бусдаасаа ялгараад зогсохгүй дэлхийн шилдэг моделиудтай эн зэрэгцэж Монгол Улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулж чадсан чадварлаг модель юм.

Загвар өмсөгч, жүжигчин М.Оргил бол BBC телевизээс гаргасан "Чингис хаан" киноны гол дүрийг бүтээсэн. Тэрээр 1996 онд Монголын топ модель болсон ба загвар өмсөгчийн мэргэжлээр хэсэг хугацаанд ажиллаж, дараа нь олон улсын хэмжээний цөөнгүй кинонд дүр бүтээсэн гэдэг юм билээ.

Дараагийн шүүгч болох On'n Off продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа бол Монголын шоу бизнес, дэлгэцийн урлагт 23 жил амжилттай ажилласан туршлагатай нэгэн. Тиймдээ ч Монголын дараагийн топ моделийг шалгаруулахад үнэтэй хувь нэмэр оруулах бизээ.

1412
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.