|

Мiss World Mongolia -2015 тэмцээн удахгүй болно

Дэлхий ертөнц дээрх хамгийн авъяаслаг, гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг Miss World тэмцээн нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн олон улсын тэмцээн юм. Монгол Улс нь 2005 оноос эхлэн Дэлхийн мисс-д Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулж Дэлхийн миссийн тэмцээнд монголын охид бүсгүйчүүд эх орныхоо нэрийг амжилттай гаргасаар ирсэн юм. Өнгөрсөн жилийн тухайд үндэсний ялагч Т.Батцэцэг Дэлхийн Мисс-2014-д амжилттай оролцож, топ модель шалгаруулалтын 20-д үлдэж байсныг бид мартаагүй. 

    Мiss World Mongolia -2015 тэмцээний албан ёсны зохион байгуулагч Asian Future ХХК нь Дэлхийн Мисс шалгаруулах Miss World тэмцээнийг эзэмшигч албан ёсны зохион байгууллагч компани юм. Энэ эрхийнхээ хүрээнд Дэлхийн Мисст оролцогч, үндэсний ялагчаа тодруулах Miss World Mongolia-2015 тэмцээний шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ээс 2015 оны 7 дугаар сарын 10 өдрийн хооронд зохион байгуулахаар бэлтгэж байна. Мiss World Mongolia -2015 тэмцээн Miss Спорт, Miss Фото, Miss Бикини, Miss Авъяас, Хариуцлагатай гоо сайхан гэсэн 5 шалгаруулалтаар Дэлхийн Мисс-2015-д оролцох үндэсний ялагчийг тодруулах юм. Тэмцээний бүртгэл 2015 оны 05-р сарын 15 хүртэл явагдаж байна. Өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүдийг  Мiss World Mongolia -2015 тэмцээнд оролцохыг урьж байна.

 

1700
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.