|

Н.Амарзаяа гишүүн бохь зажилж байгаа нь олны дургүйцлийг хүргэв

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан байнга л бохь зажилж ангас, ангас гээд сууж байгаа харагддаг. Уг нь бохь шүд, ам цэвэрлэх, үнэр дарах л зориулалттай зүйл. Тэгвэл хуралдааны танхимд амаа цэвэрлээд, үнэрээ дараад бохь зажлаад сууж бай гэж л түүнийг УИХ-д сонгоогүй байлтай.

Тухайлбал, өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар "Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Гэтэл тус хэлэлцүүлгийн туршид өнөөх эрхэм гишүүн маань бохь зажлаад түмэн завгүй өнгөрүүллээ.

Эрхэм гишүүний гаргаж байгаа байдал нь хэлэлцэж байгаа асуудлыг огт сонирхохгүй тоохгүй байгаагийн нэг илрэл юм. Гэтэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээг гатлаад үндэсний сүйрлийн түвшинд хүрээд байхад гишүүн хатагтайд ядаж сонсож байгаа дүр үзүүлэх сэтгэл алга байна. Энэ бичлэгийг үзсэн зарим иргэд ийм гишүүн байдаг юм уу хэмээн гайхацгаасан гэнэ.

1249
  • МҮОНРТ: С.Зоригийн хэрэг 18 жилийн дараа... Үзсэн   1002 2018-02-13
  • Хэн нэгний санаандгүй гаргасан алдаа хэн нэгний хамгийн үнэтэй зүйлийг авч одно /аймшигт ослууд/ Үзсэн   2232 2014-07-23
  • Овжин охид [1/2] МУСК (Шууд үзэх) Үзсэн   12294 2014-07-15
  • Жирэмсэн эхчүүд дасгал хийснээр “зөв” төрөхөд тустай /бичлэг/ Үзсэн   1361 2016-11-09
  • Чухал яриа: Ц.Даваасүрэн Үзсэн   1083 2016-04-27
  • 100 киноны бүжгийн хэсгийг 15 минутанд багтаасан гайхалтай видео Үзсэн   2083 2014-07-21
  • ”КИВИ” хамтлагийн хамтрагчид /бичлэг/ Үзсэн   1280 2015-07-28
  • “Шарк Танк” нэвтрүүлгийн гурав дах дугаар Үзсэн   1015 2017-10-23
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.