Зөвшөөрөлгүйгээр олон улсын дуудлага хийсэн хүнийг цаазаар авдаг цорын ганц орон
Олон улсын "One Young World” нийгэмлэгийн чуулганы үеэр Хойд Солонгос улсад өсөн торнисон Ион Ми Пак хэмээх охин нулимс дуслуулан ярьсан илтгэл олон сая хүнийг гайхшируулж бас цочирдууллаа. Тэрээр эрх чөлөөтэй амьдрахын тулд эх нутгаасаа дайжин, зугтжээ.
Ингээд Ион Ми Пакийн итгэлийг хүргэж байна.
"... Би энэ зүйлсийг зайлшгүй хэлэх ёстой!
Учир нь үүнийг хэлэхийг хүссэн маш олон хүн бий. Хойд Солонгос бол төсөөлөхөд ч бэрх улс. Телевизийн ганцхан суваг гардаг. Интернет гэж зүйл байдаггүй. Бидэнд дуулах, чөлөөтэй сэдвээр ярих, дуртай хувцсаа өмсөх бүр хүссэн зүйлээ бодох ч эрх байхгүй. Хойд Солонгос бол зөвшөөрөлгүйгээр олон улсын утасны дуудлага хийсний төлөө цаазаар авдаг цорын ганц орон.
Би Хойд Солонгост амьдарч байхдаа Эрэгтэй болон Эмэгтэй хүмүүсийн хооронд хайр дурлал гэж зүйл байхыг огт харж байгаагүй. Хайрын талаар ном, дуу, сонин хэвлэл, кино ч байхгүй. Ямар ч Ромио, Жульет байхгүй. Бүх ярьдаг түүхүүд нь бидний тархийг угаах гэсэн "Кимийн гэр бүлийн тухай" тэднийг магтан дуулсан ухуулгууд байдаг. Би 1993 онд төрсөн ч, төрөөд л хулгайлагдсан. Эрх чөлөө болон хүний эрх гэх мэт үгнүүдийг сурахаасаа ч өмнө хулгайлагдсан.
Хойд Солонгосын ард түмэн эрх чөлөөг эрэлхийлж, түүний төлөө амиа зольж байна. Би 9 настайдаа, найзынхаа ээжийг олон нийтийн өмнө цаазаар авахыг харсан. Ямар гэмт хэрэг хийсэн бэ гэж үү? Холливүүдийн кино үзсэний төлөө шүү дээ!!! Энэ хатуу харгис дэглэмийн талаар санал бодлоо илэрхийлсэний төлөө 3 үеэр нь хорьж эсвэл цаазалдаг. Намайг 4 настай байхад ээж маань надад шивнэж ярьж болохгүй гэж анхааруулж байсан. "Шувууд болон хулганууд намайг сонсож чадахгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хойд Солонгосын дарангуйлагч эзэн миний бодлыг уншиж чаддаг юм байна" л гэж боддог байсан.
Миний аав Хойд Солонгосоос зугтаж БНХАУ-д нас барсан. Тэр үед би 14 настай байсан. Мөн аавыгаа бусдаас нуугдаж, шөнийн 03 цагт оршуулах хэрэгтэй болсон. Би уйлж, гашуудаж чадаагүй. Учир нь буцаад Хойд Солонгос руу цөлөгдөх вий гэхээс маш их айсан. Хойд Солонгосоос зугтдаг өдрөө би төрсөн эхийгээ хүнд хүчирхийлүүлхийг харсан. Хүчирхийлэгч нь Хятад зуучлагч байсан. Тэр хүн надруу дайрах гэж оролдсон. Би 13-тай байсан.
Хойд Солонгост "эмэгтэй хүн сул дорой, харин ээж нар хүчирхэг" гэдэг үг байдаг юм. Ээж минь намайг хамгаалахын тулд өөрийнхөө биеийг золионд гаргаж хүчирхийлүүлсэн. Хойд Солонгосын дүрвэгсэд, 300.000 орчим хүн Хятад улсад бий. Хойд Солонгос дахь нийт эмэгтэйчүүд, өсвөр насны охид их хэмжээгээр хохирдог. Заримдаа ердөө 200$-оор зарагддаг. Бид зугтахын тулд луужин даган Говь цөлийг туулдаг. Луужин нь ажиллахаа болих үед бид эрх чөлөөнийхөө төлөө шөнийн оддоор баримжаалан явдаг байсан. Зөвхөн одод л бидэнтэй хамт байгаа юм шиг л санагддаг байсан.
МОНГОЛ УЛС бол бидний эрх чөлөө амссан мөч байсан. Үхэл болон сүр хүч. Хэрвээ бид Хойд Солонгос руу буцаагдах юм бол, замдаа өөрсдийгөө хөнөөхөд бэлэн байлаа.
Бид хүн шиг амьдармаар байна шүү дээ. Хойд Солонгосын удирдагчид биднийг 70 жилийн турш дарлаж байна. Хойд Солонгос бол дүрслэхэд ч хэцүү улс. Хэн ч Хойд Солонгост төрсөнийхөө төлөө дарлуулах ёсгүй. Бид харгис дэглэмд мартагдан үлдсэн хүмүүст илүү анхаарлаа хандуулмаар байна.
ONE YOUNG WORLD бид энэ бүхнийг ил гаргаж чадах хүмүүс! Төлөөлөгчидтэй хамтарч Хойд Солонгос улсыг чөлөөлөхөд тус болооч гэж та бүхнээс гуйж байна. Би үхэлтэйгээ тэмцэн говь цөлийг туулж байхдаа зөвхөн одод л надтай хамт байна, би хэнд ч хамаагүй гэж боддог байсан. Гэвч та бүхэн миний яриаг сонслоо, анхаарлаа хандууллаа. Та бүхэнд маш их баярлалаа" гэв...
Түүний яриаг орчуулгагүйгээр хүлээн авахыг хүсвэл доорх бичлэгийг үзээрэй...
Үндэстэн агентлаг