|

Аваргуудын лиг: "Үнсгэлжингийн үлгэр" өндөрлөв

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

 

Английн Премьер лигт түрүүлж, Аваргуудын лигт шөвгийн найман багийн тоонд багтаж чадсан "Лестер сити" багийн гайхамшиг өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө явагдсан тоглолтын 26 дахь минутад "Атлетико Мадрид"-ын Саул Нигуэз гайхалтай мөргөлтөөр гоол оруулж багтаа маш том давуу байдлыг бий болгосон юм.

Өмнөх тоглолтонд Лестер сити нэг гоолоор хожигдсон учраас тэдэнд заавал гоол оруулах шаардлагатай байсан. Үнэгнүүдийн довтолгоо ширүүссээр довтлогч Жэйми Варди эсрэг багийн тоглогчоос ойж ирсэн бөмбөгийг хаалганд оруулснаар тооны харьцааг тэнцүүлэв. Гэсэн ч үүнээс цааш тэд Д.Симеонегийн цэнргүүдийн эсрэг юу ч хийж чадсангүй. Тоглолт 1:1-ийн харьцаагаар өндөрлөн, Атлетико Мадрид шөвгийн 4-т шалгарлаа. Лестерчүүд анх удаа Аваргуудын лигт өрсөлдөн таван хожил байгуулан, 11 гоол оруулжээ. 

Ч.Амар

 

1113
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.