|

Цааз авах нь тодорхой болсон гаж донтон шүүхийн байрны 4 давхраас үсэрч амиа хорложээ /бичлэг, 12+/

 

10 настай охиныг байнга хүчирхийлээд хэрэг нь илэрмэгц хөөрхий охиныг өвөө эмээтэй нь хамт шатаасан алуурчин гож донтон  Роберт Семэныг энэ сарын 10-нд шүүжээ. Шүүгчид зөвлөлдөхөөр тусгай танхимд орох үед цаазын ял авна гэдгээ ойлгосон алуурчин шийдсэн алхамаа хийсэн гэнэ. 

Бичлэгт хэрэгтнийг шүүхийн танхимаас гаргаж үед гэнэт ухасхийн хашлага даван үсэрсэн нь бичигджээ. Өнгөрсөн оны 3-р сарын 31-нд бяцхан охин Корин Гампыг эмээ өвөөтөйгээ байхад байшинг нь шатаажээ.

Тэд цөм амиа алдсан байна. Энэ хэрэгт сэжиглэн охины ээжийн хамтран амьдрагч Роберт Семэнийг баривчилсан. Мөрдөн байцаалтаар тэрээр охиныг байнга хүчирхийлж байсан нь тогтоогджээ. 

Ээж нь энэ тухай мэдээд охиноо аван эцэг эх рүүгээ явсан байна. Охины өвөө 63 настай Уильям Шмидт, эмээ 61 настай Жудит Шмидт нар болсон явдлыг мэдээд цагдаад хандахаар шийджээ. Гайхалтай нь охины ээж нь хамтран амьдрагчдаа энэ тухай дуулгасан аж.

Аймшигт алуурчин үйлдсэн хэргийнхээ ул мөрийг баллахын тулд унтаж байхад нь байшинг нь галдаж  хөнөөжээ.


 

НУУЦ.мн


1315
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.