|

13 настай бүргэдчин охины тухай кино олон улсад нээлтээ хийнэ

Жаахан атлаа -40 хэмийн хүйтэнд уулын орой дээр гаран, бяцхан гар дээрээ нас бие гүйцсэн бүргэдийг суулгаж буй охины зургийг гэрэл зурагчин Ашер Свиденский өөрийн дурандаа буулгаснаар дэлхий дахинаа алдаршиж байсан. 
 
Олонд "13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан өдгөө 15 нас хүрч буй бөгөөд тун удахгүй өөрийн тоглосон киноны нээлтэд оролцохоор алс холын АНУ-ыг зорихоор болжээ.
 
Түүний тоглосон  "The Eagle Huntress” буюу "Бүргэдчин охин” баримтат кино "Сандэнс” кино фестивалын үеэр дэлхий даяар нээлтээ хийх ажээ.
 
 "The Eagle Huntress” баримтат кино хийх гэрээг АНУ-ын "Олигвы Энтертайнмент”-ийн уран бүтээл хариуцсан захирал Отто Белл  Н.Айшолпантай 2014 оны 12 дугаар сарын 6-13 нд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон олон улсын шувуучдын наадмын үеэр байгуулжээ. Мөн энэ үеэр киноны зарим хэсгийн зураг авалтыг хийсэн байна.
 
 

 

mnews.mn

2396
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.