|

“Хүн-могойг” нутгийнхан нь чөтгөр хэмээн цээрлэдэг

Филиппиний оршин суугч Антонио Релой арьсны төрөлхийн ховор өвчлөлөөр шаналж байгаа аж. Түүнийг гаднаас нь харахад, яг л түймэрт шатсан хүн шиг харагддаг юм байна. Түүний биеийн арьс хатуу ширүүн, хайрстай бөгөөд нутгийн оршин суугчид уг эрийг хараал хүрсэн чөтгөр хэмээн цэрвэсээр ирсэн тухай  Mirror мэдээлжээ.

"Хүн-могойг” эхээс хараахан мэндлэхээс өмнө эцэг нь гэр бүлээ орхин явсан бөгөөд харин түүнийг 12 настай байхад ээж нь хаян явсан аж. Хүүг эмээ нь өсгөж, эргэн тойрныхны гутаан доромжлолтод байнга өртдөг тэрээр гэрээс гарахаа ч больсон байна.

Өвчтэй эрийн арьсны нөхцөл байдал сүүлийн жилүүдэд улам муудан, нүдний хараа ихэд суларсан гэнэ.  Релой цахилгаанчин болохыг мөрөөддөг бөгөөд ихэнх цагийг гэртээ өнгөрөөн, цахилгаан хэрэгслүүд ухаж төнхөж суудаг аж.

Саяхан түүний тухай орон нутгийн нэгэн хүмүүнлэгийн байгууллага мэдээд, уг эрийг эмчлүүлэхээр томоохон хотод аваачсан байна. Эмч нарын өгүүлж буйгаар, түүнийг бүрэн гүйцэд эмчлэх боломжгүй хэдий ч өвчин шаналлыг нь зохих хэмжээгээр хөнгөвчлөх тусгай эм хэрэгслүүд байгаа гэжээ.

 

Man Branded A GHOST Because Of Rare Skin Condition

 

1138
  • Тайзан дээр хүнд бэртэл авсан ч цааш үргэлжлүүлсэн бүжигчин бүсгүй Үзсэн   1254 2015-10-26
  • "Галзуу хурд" киноны одууд фэнүүддээ гэнэтийн бэлэг барив Үзсэн   994 2018-05-07
  • Танайд хоноё- МУГТ Мандахнаран Үзсэн   1072 2017-01-02
  • Тэнэг инээдэг гуйлгачин бэ Үзсэн   1277 2015-10-21
  • “Би жингээ хасмаар байна 5” зорилтот тэмцээн тун удахгүй Үзсэн   979 2018-08-20
  • derrick_mod-3.flv Үзсэн   9412 2014-07-18
  • "Дүнжингарав 2018" уралдааны бичлэгийг задаллаа Үзсэн   1651 2018-03-26
  • АНУКА ЭМҮЖИН Маш гоё дуулдаг охид байна Үзсэн   3054 2014-08-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.