|

“Linkin Park” хамтлагийн дуучин Честер Беннингтон амиа хорложээ

"Linkin Park” хамтлагийн  гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорложээ. Честер Беннингтоны цогцсыг  Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олсон байна.

Тэрээр хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм. Честер Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салж, дараа нь Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм. 

Линкин Парк хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай болсон. Дараагийн цомог болох Meteora нь мөн л амжилттай болж 2003 оны Billboard 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн хамтлагаар шалгарсан юм. Тус хамтлаг  дэлхий даяар урт хугацааны аялан тоглолт, буяны үйл ажиллагаанд оролцож байсан.  Billboard-ын 10 жилийн Шилдэг уран бүтээлчийн жагсаалтад 19-т Linkin Park хамтлаг орж байна.

Хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл бол 2012 оны 6 сарын 26-нд гаргасан Living Things цомог билээ. Linkin Park хамтлаг дэлхий даяар 50 гаруй сая цомог борлуулсан. Мөн түүнчлэн   Grammy-н шагнал авсан билээ.

 


1125
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.