|

Хүүхдүүдийг сайн үйлсийн аян гэх холион бантангийн золиос болгохоо больмоор юм

Сүүлийн жилүүдэд манай улсад цахим ертөнц нэлээд дэлгэрсэнтэй зэрэгцээд сайн үйлсийн аян гэх зүйлс ч ихээхэн болсон. Хүмүүс ч юм л бол хэн нэгнээс хандив тусламж эрэлхийлэх нь элбэг болжээ.

Мэдээж хэрэг хэн нэгэнд хэцүү бэрх үе тохиолдож л байгаа. Харин энэ бүхнийг буруугаар ашиглагчид ч ихээр гарах болсон нь сүүлийн өдрүүдэд олныг талцуулаад буй М.Сарнай болон Сувд Эрдэнэ гэх хоёр бүсгүйн хэргээс харж болно.

Ѳѳрийн боломжоороо бусдад тусалж, тэдний баярлаж талархсан царайг харж байх гэдэг хичнээн сайхан гээч. Тэр болгоныгоо заавал бусдад сурталчлан "Би ингээд тусалчихлаа шүү дээ. Мундаг байгаа биз?” хашгираад байх хэрэггүй дээ. Тэгвэл энэ нь "Тус биш Ус” болдог. Oлон нийтэд зориулсан сайн үйлс болгон хайраар хэмжигддэг. Чи бусдыг чин сэтгэлээсээ хичнээн ихээр хайрлах ахул бусад хүмүүс ч чамайг тэгж хайрладаг. Хүмүүсийн зүрх сэтгэл хайрын долгионоор үелзлэн бие биедээ уусан шингэж байдаг бол бид тэгтлээ мѳнгѳнд шунаж, ѳнгѳнд автаж, нэр алдрын боол болон тарчлах байсан гэж үү? 

Эцсийн эцэст энэ бүхэнд цав цагаан цаас шиг хүүхдүүд нь эрээн мяраан сараачсан дэвтэрийн хуудас шиг болоод хоцорч байгааг нас биед гүйцсэн нэр төр хөөгчид минь ухаандаа ухамсарлаж нэг үзээч. 

 

1051
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.