|

Ш.Энхбат хоёр эхнэртэй байх хуулийг уриалсан тоглолт хийнэ

Өнөөдөр урлагийн ертөнцөд олон сайхан авьяаслаг залуучууд уран бүтээл туурвиж байна. Харин тэд хэдэн уран бүтээл хийж, тэр нь гайгүй ард олонд түгэхтэй зэрэгцээд биеэ тоох,  гэр бүлийн гээд олон тал дээр алдаа гаргадаг. Тодруулбал, "оддын өвчин”-өөр өвдөж эхэлдэг.  Тэгвэл залуу дуучин Шаравын Энхбат "Төгөлдөр орчлон” хэмээх цомгоо олны хүртээл болгож, "Тэнгэрийн зөнтэй аавдаа”, "Аз жаргал өөрөө ирнэ” гэсэн дуунуудаа дүрсжүүлж олонд хүргэсэн нь олны таашаалд нийцээд буй. 
      
 

   Харин залуу дуучин маань энэхүү амжилтынхаа суурийг дөнгөж тавьсан цагаасаа эхлэн өнөөх "оддын өвчин”-өөр өвдөж, ёстой л дураараа дургиж байгаа юм байх. Тэрээр ганц нэгэн дуу хит болгочихоод эхнэр хүүхдээ үл тоон нэгэн загвар өмсөгч бүсгүйг сонгожээ. Ингэхдээ тэрээр эхнэрээсээ салахгүй, гэхдээ загвар өмсөгч бүсгүйг хоёр дахь эхнэрээ байхыг шаардсан байна. 
 

     Тэр ч бүү хэл "оддын өвчин” тусаад байгаа Ш.Энхбат нь мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж яваа нөхөдтэйгөө хамтран хоёр эхнэртэй байх хуулийг дэмжсэн уриалгын тоглолт хийхээр төлөвлөж байгааг ч эх сурвалж хэлэв. Тэрээр үүгээрээ дамжуулж, нийгэмд хоёр эхнэртэй байхыг хүсдэг нөхдийн сонорт нэгэн зүйлийг хүргэх аж. Тодруулбал, тэр өнөөдөр албан ёсны хоёр эхнэргүй ч нууц амраг нэрээр бүгд л 2-3 эхнэртэй байна. Тэгэхээр энэ хуулийг батлах нь зүйтэй. Монголын эрчүүдийн дийлэнх хувь нь нууц байдалд хоёр эхнэртэй байгаа. Тэгэхээр би энэ зүгт уриалга гаргасан тоглолт хийнэ. Нэг талаасаа ийм зовлонтой байгаа нөхдүүдийг уриална. Нөгөө талаасаа хууль тогтоох дээд байгууллагын сонорт хүргэнэ хэмээсэн байна.  

 

      Тэр ч бүү хэл Ш.Энхбат хоёр эхнэртэй байх хуулийг дэмжсэн тоглолтынхоо нэрийг хүртэл өгчихсөн байна. Тоглолтынх нь нэр түүний сүүлийн үед хит болоод байгаа "Аз жаргал өөрөө ирнэ” дууныхаа нэрээр нэрлэж аж. Эх сурвалжийн хэлснээр бол хэрвээ хоёр эхнэртэй байх хууль батлах юм бол "Аз жаргал өөрөө ирнэ” хэмээн үзэж байгаа гэнэ. 

 

       Хамгийн гол нь "оддын өвчин”-д ороогдоод байгаа Ш.Энхбат өөрөө ил далд нэрээр хоёр амрагтай байж болно. Энэ зүгт бусдыг уриалж, уран бүтээлч нөхдөө энэ төрлийн тоглолтод уруу татаж байгаа нь хачирхалтай. Гэхдээ цаад хамтрагчид нь ч ийм өвчтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Түүний дээр /нууц амраг нэрээр бүгд л 2-3 эхнэртэй байна/ дурдсанаар бол зөвхөн хоёр ч биш гурван эхнэртэй байхыг ч уриалах шинжтэй. 

 

       Бидний цөөхөн монголчуудад 2-3 эхнэртэй байх гэсэн ийм "оддын өвчитнүүд” олшроод байвал хэцүү л байх. Уг нь ойр дотных нь хүмүүсийн ярьж байгаагаар бол Ш.Энхбат нь Монголын соёлын үүр уурхай болсон СУИС-ийг М.Найдалмаагийн удирдлаган дор дуулаачийн мэргэжлээр төгссөн эхнэр хүүхдийн хамт даруухан амьдардаг залуу байсан. Харин сүүлийн үед ийм "өвчин” тусаад байгааг ч онцолж байсан юм. 

 

      Юутай ч бид тун удахгүй "Аз жаргал өөрөө ирнэ” хэмээх хоёр эхнэртэй байхыг уриалсан тоглолт үзэх нь. Бодоход үзэгчдийн хүрээлэл тэр чигтээ хоёр эхнэртэй, хоёр эхнэртэй байхыг хүсэгчид байх болов уу. Эсвэл бусдын хоёрдогч байхыг хүссэн бүсгүйчүүд байж болох. 

 

 

А.Гал

3735
  • Настай хүнийг ингэж уймруулах хэрэг байна уу /Хөгжилтэй бичлэг/ Үзсэн   752 2015-06-24
  • Thunder - OYUTAN Үзсэн   1440 2017-11-21
  • Бред Питт "сансарт ниснэ" Үзсэн   912 2019-06-08
  • Улаан товчийг дар БОДИТ ДРАММ Үзсэн   2395 2014-07-16
  • БАС НЭГ ОРД ГАЗАРАА ТАВИАД ТУУЧИХЖЭЭ Үзсэн   1042 2015-03-17
  • Татаадаг залуу байна даа Үзсэн   1179 2015-03-14
  • Хүн инээлгэнэ гэдэг чинь Алаан байхгүй юу Үзсэн   614 2019-03-25
  • Шаркуудыг уйлуулсан оролцогч Үзсэн   569 2019-03-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-12-25
    • Бичсэн: Зочин
    тэнэг гичий
    • Огноо: 2017-03-17
    • Бичсэн: Lavon
    Good points all around. Truly apdeeciatrp.