|

Бритни Спирс амьдаар дуулав (видео)

Дуучид тоглолт дээрээ ам барьж байна гэдэг асуудалд олонтаа ордог билээ. Тийм учраас амьдаар дуулж, үүнийгээ нотлох явдал цөөнгүй гардаг. Бритни Спирс ч мөн ийм шүүмжлэлийг олон удаа сонсож байсан нэгэн. Өнгөрөгч бямба гарагт Лас-Вегас хотноо түүний нүсэр шоу болох үеэр тэрбээр Бонни Рэйттын Something To Talk About дууг амьдаар дуулжээ. 

Тоглолтын дараа Бритни "Намайг амьдаар дуулдаггүй гэж олон хүн боддог. Би дууныхаа зарим хэсгийг бичүүлэх хэрэг гардаг. Яагаад гэвэл би тоглолтын үеэр маш их бүжиглэдэг. Гэхдээ би хэзээ ч ам барьдаггүй. Байнга фонограммаа дагаж дуулдаг. Өдөр болгон би тайзан дээр гарч дуулсны төлөө хэн ч надад баярлалаа гэж хэлдэггүй нь надад жаахан тиймхэн санагддаг шүү” гэжээ. 

Тоглолтын үеэр хийсэн дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдсанаар маш олон хүн эерэг сэтгэгдэл бичиж үлдээжээ. 
 


924
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.