|

Зууны тулаан ба гонсойлгосон үр дүн

Мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мейвезэр, UFCбуюу холимог тулааны аварга Конор Макгрегор нарын тулаан Лас Вегаст боллоо. Тэд боксын дүрмээр тулалдсан юм. Энэ нь 40 настай боксын дэлхийн аваргад давуу тал болсон нь ойлгомжтой.

 


Гэхдээ Конорт бүхий л давуу талууд байсан. Тэр насаар залуу, холимог тулааны дэвжээнд өрсөлдөгч болгоноо шахуу хүнд цохилтоор унагаж байсан карьерынхаа оргил үед яваа гээд түүний тухай дурдах зүйлс олон. Харин Флойдын хувьд аль эрт карьерь нь дуусчихсан. Үнэндээ эцсийн тулаанаа Конортой хийж байгаа нь энэ. Түүнд ялсан ч ялагдсан ч хамаагүй 300 сая долларын 70 хувийг авахаар гэрээлсэн. Эндээс холимог тулаанчийг ялах болов уу гэсэн хүлээлт олон хүний дунд байсан болов уу.

 

 

Үнэхээр л зууны тулаан гэж хэлж болохуйцаар хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. 29 настай Ирланд эрийн дутмаг амьдрал, хэрхэн энэ зэрэгт хүрсэн, хичээл зүтгэл гээд л түүнийг тахин шүтэгчид энэ хугацаанд нэмэгдсээр байв. Гэвч гуравдугаар үеэс хойш түүний цохилтууд хэтэрхий сулбагар болчихлоо. Хүний урманд ганц л олигтой цохилт хийлгүй зугтаж явсаар 10 дугаар үе хүргэж, бараг л бахардаад уначихлаа гэж харагдахаар.

 

 

Флойд бол мэргэжлийн боксчин. Үүнээс өмнө 49 удаа тулалдаж, ялалт байгуулахдаа 10 раундыг хэрхэн ядралгүйгээр туулах талаар хэтэрхий их туршлагатай болчихсон. Гэтэл Конор бол 5 минутаар 3 үе тулалддаг холимог тулаанч шүү дээ. Эндээс хэн тэсвэртэй нь л ялалт байгуулчихлаа гэж дүгнэж болохоор. Түүнээс хүнд цохилт, уулга алдуулсан дайралтууд нэг их олон харагдсангүй.

Хоёул өмнөх тулаанууд дээрээ бусдыг гайхшруулж, уулга алдуулдаг байлаа. Харин энэ тулаан нэг сулбагар. Олон сарын туршид явагдсан рекламныхаа түвшинд хүрсэнгүй. Конорын хувьд тулалдсан болохоос доо гэж байгаа мэт л харагдав.

 

 

Флойдын харин эцсийн мөчид 49 ялалтаа 50 болгохын тулд хүчээ шавхаж, оновчтой олон цохилтыг хийж чадлаа. 10 үеийн турш рингэн дээрээ босоо байж чадснаараа Флойд тэрбумын орлоготой гуравдахь тамирчин болж чадав. Түүний өмнө Майкл Жордан, Тайгер Воодс нар бий.

 

 

 

Харин Конор хандаа хага даруулсан өсвөр насны хүү шиг болчихсон байгааг харсан уу. Үнэхээр 10 үе тэсч чадахгүй байсан юм бол өөр дүрмээр тулалдаж болох л байлаа. Нэгэнтээ зууны тулаан гэж нэрлэгдснээс хойш зөвхөн тэдэнд зориулсан 5 үетэй, хурц тулаан зохион байгуулсан ч болохгүй гэх зүйлгүй. Гэвч анхнаасаа 10 үе тулалдана, хэн нэгнийгээ унагаж болохгүй гэж тохиролцсон юм шиг л тулаан үзүүлчихлээ.

 

 

Тулаантай холбоотой хэдэн тоо дурдъя. Хоёр тамирчны тулааныг шууд дамжуулах эрх болоод тулааныг дэргэдээс нь үзэх тасалбарын орлого нийлээд 700 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Харин онлайн болон телевизээр тулааныг нэг тэрбум орчим үзэгч үзэж сонирхсон байна.

 

 

Флойд Мэйвезэрийн хөрөнгийг Форбс сэтгүүл 340 сая ам.доллар гэж мэдээлж байж. Үүн дээр тулаанаас авах 230 сая ам.доллар нэмэгдэх юм. Харин Конор Макгрегор 34 сая ам.долларын хөрөнгөтэй.

1109
  • Дөрвөн минутанд багтсан нэгэн эмэгтэйн амьдрал Үзсэн   1247 2014-11-28
  • Дуучин Анугийн завгүй өдрийн тэмдэглэл-7 Үзсэн   994 2018-04-16
  • Chinggis udgan Үзсэн   2347 2014-07-18
  • Бэрхшээл бүхнийг өмнөө сөхрүүлсэн Жессика Лонг Үзсэн   1186 2015-10-01
  • Олон улсын хурдны зам 2016 онд ашиглалтад орно Үзсэн   2485 2014-10-16
  • Мессид бүх цаг үеийн мэргэн бууч болоход нэг гоол дутуу байна Үзсэн   1421 2014-10-20
  • Asashoryu Дагвадорж, Jack Ma нарын тоглосон киноны trailer цацагдлаа Үзсэн   1025 2017-11-11
  • 116 REACTS TO "NAKI - WONDER" Үзсэн   866 2018-11-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.