|

Лондонгийн цагдаа од болов (видео)

Их Британийн бүжигчин цагдаа Лондон хотод зохион байгуулагдсан Ноттинг Хиллын бүжигт наадмын од болжээ. 34 настай Дэниел Грэммын хийсэн бүжиг маш олон хүнийг цуглуулсан аж. Үзэгчдийн хийсэн бичлэгүүд твиттер дээр олон мянган удаа дахин жиргэгджээ. Энэ оны эхээр Грэмм телевизийн "Авьяаслаг британичууд” шоунд оролцсон хэдий ч шигшээд үлдэж чадаагүй билээ. Тэрбээр үе үе өөрийн бүжиглэх авьяасыг инстаграм дээр толилуулдаг юм. 

Жил бүр зохион байгуулагддаг Ноттинг Хиллын бүжгийн наадмыг 1966 оноос хойш зохион байгуулжээ. Энд Их Британид амьдардаг хар арьстангууд онцгой үүрэгтэй оролцдог. Дээр үед энэ наадамд хоёр сая хүртэл хүн оролцож байсан мэдээ бий. Үзэгчдийнхээ тоогоор энэ наадам Тринидад ба Тобагогийн наадамд л гүйцэгддэг аж. 

Эх сурвалж www.wikimon.mn
658
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.