|

“Шөнийн бороо” дууг 60 жилийн дараа дууллаа

Шинэлэг хэв маягаараа нийтийн дуучдаасаа ялгарч буй дуучин Г.Дэлгэрцогт өнгөрсөн хавар "Миний нандин” хэмээх дуугаа гаргасан нь үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн. Тэрбээр саяхан "Шөнийн бороо” дуугаа олон нийтийн хүртээл болголоо.

"Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарч байсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийнхээ хаалттай нийгэмд залуусын зүрх сэтгэлийг нууц байдлаар илэрхийлэн бичжээ. Үүнтэй нь холбоотойгоор тухайн үеийн төр засгаас "Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хассан байна.

Ийнхүү 60 жилийн өмнө  залуусын хайр сэтгэлийг хөглөж байсан "Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт дахин амилуулсан нь энэ. Энэхүү дуу нь түүний удахгүй  гарах "Үлэмжийн гоо” цомогт нь багтах ажээ.

1146
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.