|

Ангийнхандаа шүтэн бишрэгддэг хөөрхөн Энжи

Авьяаслаг Монголчууд шоунаас төрөн гарсан хөөрхөн чоно Энжиг танихгүй хүн байхгүй биз. Тэрээр дуучин Чулуунчимэгийн Зүгээр л инээмсэглэ дууг дуулснаар мөн л олны хайрыг татсан. Хөөрхөн адтай жижигхэн чоно маань NTV телевизийн Гэр дүүрэн охид кинонд гол дүр бүтээсэн. Авьяаслаг, хэрсүү охин маань Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлгийн шинэхэн дугаарт оролцож хөөрхөн яриа өрнүүлжээ. Түүнээс ямар мэргэжилтэй болох талаар асуухад эргэлзээгүй "Жүжигчин" хэмээн хариулсан байна. Хөтлөгч түүнээс "Чи гоё дуулдаг юм чинь дуучин болохгүй юм уу?" хэмээн асуухад бяцхан охин "Хоёуланг нь зэрэг хийчихэж чадна ш дээ би" хэмээжээ. "Кино зургийн явцад уйлах шаардлагатай болбол Энжи шууд л уйлчихдаг бөгөөд найруулагчдаа хандан "За найруулагчаа би ганцхан дубль л явна шүү. Эхнийх дээрээ л уйлна" гээд шууд уйлж эхэлдэг гэнэ. Тэрээр хамтран жүжиглэж байсан жүжигчиндээ "Аниа та уйлж чадахгүй байвал ээжийгээ өвдчихвөл яах вэ? Үхчихвэл яах вэ? гэж бодоорой за" хэмээн нөхөрсөг зөвлөгөө өгч байсан удаа ч бий ажээ. Түүнд жүжигчин мэргэжлийн хамгийн гоё нь олон хүмүүс өөрийг нь таньдаг байх таалагддаг бөгөөд "Манай ангийнхан бүр намайг шүтэн биширдэг"  хэмээн онгироод авчээ. 

 

 Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэг : 

1032
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.