|

Данийн компани модоор хийсэн унадаг дугуй бүтээжээ

Унадаг дугуй нь бидний эрүүл мэнд болоод эдийн засагт хамгийн тустай тээврийн хэрэгсэл. Учир нь мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлдэг. Нөгөө талаар, Хөгжингүй орнуудад зах замбараагүй өсөн нэмэгдэж байгаа шигүү хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн унадаг дугуйн хэрэглээг хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаардаг болжээ.

Дани улсын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан нийт замын 40 хувь нь зөвхөн унадаг дугуйнд зориулагдсан байдаг. Дугуйн тээврийн хэрэгсэл хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг гэдэг утгаараа, Данийн зохион бүтээгчид, бүх эд ангийг нь модоор хийсэн, модон дугуй бүтээсэн байна. Нөгөө талаас, дугуйг модоор бүтээх нь хөнгөн цагаан, карбон файберээс ч илүү эрчим хүчний үр ашигтай байдаг байна. Зохион бүтээгчид, уг эко дугуйг бүтээхдээ, яшил мод, болон хушганы модыг ихэвчлэн ашигладаг байна.

Мөн дугуйны зарим эд ангийг бүтээхэд хулс модыг ч ашигладаг байна. Анх модон дугуйг зохион бүтээж, 5 жилийн өмнөөс худалдан борлуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар, Дани улс төдийгүй дэлхийн хэд хэдэн оронд уг эко модон дугуйг ашиглаж байна. Данийн хэд хэд компани өөрийнхөө бүх ажилчдад, уг дугуйг худалдан авч өгсөн байна. Дугуйны үнэ 700 евро буюу ойролцоогоор 1043 америк долларын үнэтэй. Гэхдээ, тэд модон дугуй зохион бүтээсэн бас анхны зохион бүтээгчид биш юм. Өнөөдрийн байдлаар, дэлхий даяар 250 дизайнер болон компаниуд өөр өөрийн гэсэн технологиор модон дугуйг бүтээж байна. Дэлхийн хамгийн анхны модон дугуйг Нидерландад 1980 онд зохион бүтээж байсан байна.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн том дугуйн зогсоол, Нидерланд улсад байдаг бөгөөд, 17 мянган квадрат метр талбайд, 12,500 дугуйн зогсоол барьсан байдаг байна.

1293
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.