|

"Kill This Love"-г 600 сая гаруй удаа үзжээ

 

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын охидын "BLACKPINK” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл болох "Kill This Love” дууг "YouTube” цахим хуудсаар дамжуулан 600 сая гаруй удаа үзжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн хүртээл болсон "Kill This Love” дууг цацагдсанаас хойш 177 хоногийн дотор 600 сая гаруй удаа үзсэнээр "YouTube” цахим хуудсанд хамгийн хурдан хугацаанд олон хандалт авсан "K-pop” дуугаар шалгарсан байна.

Өмнө нь мөн "BLACKPINK” хамтлагийн "Ddu-du Ddu-du” дуу уг амжилтыг шинэчлэн тогтоож байжээ. Уг хамтлагийн 600 саяас дээш хандалт авж буй дөрөв дэх дуу энэ бөгөөд урьд нь "Ddu-du Ddu-du”, "Boombayah”, "As If It's Your Last” нэртэй уран бүтээл олон хандалт авж байжээ.

"Kill This Love” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд цацагдсанаасаа хойш "Billboard”-ын шилдэг 100 дууны 41 дүгээрт, "Billboard”-ын шилдэг 200 цомгийн 24 дүгээрт тус тус жагссан байна. 

Монцамэ агентлаг


1170
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.