|

Их тэсрэлтийн онолын тухай КИНОГ YOUTUBE-д үнэгүй байршуулжээ

 

 

Нэрт эрдэмтэн Стивен Хокингийн докторын ажлыг саяхан олон нийтэд нээлттэй болгосон. Тэгвэл түүний олон Жеймс Хартл, Томас Хертог тэргүүтэй эрдэмтдийн дэвшүүлсэн "Хязгаар үгүй санал” хэмээх орчлонгийн загварыг тайлбарласан 50 минутын киног Youtube-д байршуулжээ.

Стивен Хокинг өөрийн докторын ажилдаа "Эйнштейны харьцангуйн онол ёсоор ертөнцөд ЭХЛЭЛ байх ёстой байсан боловч харьцангуйн онолд хэрхэн эхэлсэн тухай байхгүй байсан. Тиймээс түүнийг нь тайлбарлах” гэж хичээсэн хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Тэрээр "Түүнээс хойш би судалгааны бүх ажлаа ертөнцийн үүслийг таньж мэдэхэд зориулсан юм. Харин миний олон жилийн турш бодож, боловсруулсан ертөнцийн загварын тухай өгүүлэх шинэхэн кино Youtube дээр үнэ төлбөргүй байршиж байна.

Жеймс Хартл, Томас Хертог болон бусад хүмүүсийн хамт бид үүнийг төсөөлөн бодсон юм. Харин энэхүү кинонд "Их Тэсрэлтээс өмнө 5: Хязгаар үгүй санал” хэмээх энэхүү кинонд би та бүхэнд орчлон, ертөнцийн хамгийн гүн нууцыг квант үүсэл хэрхэн тайлбарлаж чадахыг үзүүлэх болно. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Яагаад цаг хугацаа нэг л зүгт чиглэдэг юм бол? Эсвэл олон зэргэлдээ ертөнц байдаг уу? Орчлон ганцхан цэгээс эхэлсэн гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

 

 

 Д.Багахүү GoGo.mn

1980
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.