|

The VOICE оf Mongolia шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент "The Voice” шоуг "Авьяаслаг Монголчууд” шоуг хоёр жил дарааллан амжилттай зохион байгуулсан "Монгол ТВ”-ийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болсон.

Голланд улсаас гаралтай "The Voice” шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байгаа аж. Энэхүү шоу нэвтрүүлэг нь "Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд "Зөвхөн шилдэг” -үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж.

The VOICE оf Mongolia шоу нэвтрүүлгийн шүүгчээр Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, On&Off продакшний захирал Сэдбазарын Ононбат, Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсад Heavy металь рок урсгалыг үндэслэгч, Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр, Монгол улсын төрийн соёрхолт, Монгол поп урсгалыг санаачлагч, Камертон хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд, Киви хамтлагийн ахлагч, дуучин Даваагийн Уламбаяр нар сонгогдсон юм. Тэгвэл The VOICE оf Mongolia  шоуны уран бүтээлчид тун удахгүй үзэгчиддээ хүргэхээр болжээ.



1173
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.