|

Ким Кардашьян гоо сайхны реалити шоу гаргана

Шоуны ялагч "амьдралыг нь орвонгоор нь өөрчлөх” шагнал хүртэнэ

Жижи ба Белла нарын ээж Йоланда Хадид тун удахгүй супермодель бэлтгэх реалити шоу гаргах гэж буйг бид саяхан мэдэллэсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийн дараа бас нэгэн сонирхол татах реалити шоуны сурталчилгааны зураг интернет сүлжээгээр цацагдлаа. "Glam Masters" хэмээн нэрлэгдсэн Lifetime сувгаар гарах гоо сайхны реалити шоуг Ким Кардашьян найруулжээ.

Шоуны эхний улирал нийт найман ангиас бүрдэх бөгөөд анги бүрд нь дөрвөн гоо сайхны блогер хоорондоо өрсөлдөж, төрөл бүрийн тэмцээнд оролцох болно.

"Glam Masters"-ийн хөтлөгчөөр жүжигчин Лаврен Кокс ажиллах бол шүүгчдийн бүрэлдэхүүнд Ким Кардашьяны хувийн нүүр хувиргагч Марио Дедиванович, YouTube сувгийн алдарт блогер ба нүүр хувиргагч Кэнди Жонсон, Milk косметикийн брэндийн үүсгэн байгуулагч ба Marie Claire сэтгүүлийн редактор Занна Робертс Расси нар багтжээ.

Нүүр хувиргагч Марио Дедиванович өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шинэ шоуны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа. "Шоуны гол шагнал ялагчийн амьдралыг бүхлээр нь өөрчлөх болно. Хэрвээ та нүүр будалт ба гоо сайхан сонирхдог бол энэ нь таны хамгийн хайртай шоу болно. Даалгаврууд нь үнэхээр гайхалтай байх болно. Шүүгчдийн хувьд бид маш их догдолж байна!" хэмээн тэрээр хуваалцлаа.

Харин Кардашьян өөрийн Twitter хуудаснаа шоуны цацагдах өдрийг мэдэгдсэн байна. "Glam Masters" 2018 оны хоёрдугаар сарын 28-нд Lifetime сувгаар нээлтээ хийх болно.

746
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.