|

Хуурамч будаа үнэхээр байдаг уу?

Хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг урд хөршөөсөө оруулж ирдэг манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигддаг. Сүүлийн өдрүүдэд хуурамч будаанаас үүдэлтэй сенсааци олныг хамарч, толгойтой бүхэн будаа шатаан, зарим нь өөрсдөө шатах дөхсөн тохиолдол ч гараад амжжээ. Хуурамч будаа байдаг уу? гэвэл байдаг. Анх энэхүү асуудал 2015 оны үеэс яригдаж эхлэсэн бөгөөд Хятад улсад үйлдвэрлэсэн хуурамч будаа Орос, Монгол, Энэтхэг, Индонез, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг олон улсад борлуулагдсан тухай мэдээ гарч байсан ажээ. 2016 оны байдлаар дэлхий даяар нийтдээ 200 гаруй тонн хуурамч будааг Хятад улс нийлүүлсэн тухай мэдээлэл Youtube худаснаа тавигдсан байна. 

Хуурамч будааг хэрхэн мэдэх вэ? 

1. Бүх будаа шатдаг. Гэхдээ шатахад ямар үнэр гарч байна? Хэрвээ үнэр гарахгүй бол зүгээр будаа. Хуванцарын үнэр үнэртэж байвал хуурамч будаа.
2. Будаа агшаасны дараа будаа агшаагчийг нээн харахад агшсан будааны дээрх гадарга нь жигд биш овон товон хэлбэртэй байвал хуурамч будаа. Жигд гадаргатай агшсан байвал зүгээр.
3. Хамгийн амархан арга нь усанд хийгээд хөвж байна уу гэдгийг ажиглаарай.Жинхэнэ будаа хөвдөггүй. Хуванцар будаа хөвнө.
4. Халаасан тосонд будааг хийгээд үзэж болно. Хэрвээ хоорондоо зунгааралдаж байвал хуванцар будаа.
5. Болсон будаанаас жижиг аяганд хийгээд 3-аас дээш хонуул. Хөгцөрч байвал зүгээр будаа. Хуванцар будаанд хөгц ургадаггүй байна.   

Видео үзэх : 

 



987
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.