|

Хятадууд хуванцраар хийсэн будаа Монголд орж ирсэн байх вий

Техник технологийн хэт хурдацтай, үсрэнгүй хөгжил нь бидний эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлж байна. Урд хөрш БНХАУ нь үйлдвэрлэл, импортоороо дэлхийд тэргүүлдэг. Тус улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд хил дамнан, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст очиж байна. Хүмүүс юунд ийнхүү тус улсын бүтээгдэхүүнийг шууран авахад хүрэв? Тэдгээр бараанууд үнэ хямд, дээр нь сонголт арвин, олдоц ихтэй билээ.

Хувцас, эд хэрэглэлийн тухайд дуурайлгаж болох ч, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа бидний өргөн хэрэглээний барааг ийнхүү дууриалган, химийн өндөр найрлага бүхий хуванцраар бүтээж байгаа нь харамсалтай.

Бидний өнөөдрийг хүртэл идсэн, идэж байгаа будаануудыг жинхэнэ байгалийнх, эсвэл хуванцар болохыг хэрхэн мэдэх вэ? Харагдах байдал зүсээр төдийлөн танигдахгүй учир, бид аль болох чанартай, баталгаатай газраас хүнсээ авах хэрэгтэй юм.

Ялангуяа урд хөршөөс импортоор оруулдаг Вучанг (Wuchang) хэмээх будааг хуурамчаар дууриалган хийсэн байсныг мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Ойролцоогоор 9 тонн будааг ийн хуурамчаар үйлдвэрлэн, импортонд гаргасан бөгөөд, үүнийг хянах боломжгүй аж.

Хуурамч будааны хувьд, энгийн будааг бодоход шаргал өнгөтэй, агшаахад хоорондоо барьцалдан наалдаж, ширхэгээ алддаг байна. Тус будаанууд нь манайд орж ирээгүй гэх баталгаа үгүй билээ. Иймд та бүхэн будаа авахдаа, чанартай, баталгаатай газраас авч байхыг хүсье.
 

1002
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.