|

Жак Ма: Үнэндээ би биткойныг таашаахгүй байна

Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой интернет худалдааны Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма сайтаа Амазон, Ибей зэрэг томоохон сайтыг ардаа орхисон, хамгийн их ашиг олдог интернет худалдаа болгож чадсан билээ.

Жак Ма 1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Алибаба сайтаа 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлсэн аж.

Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь 1. Алибаба цэг ком- Alibaba.com 2. Таобао Арилжааны төв- Taobao Marketplace (Оймсноос эхлээд онгоц хүртэлх төрөл бүрийн зүйл зардаг) 3. Тималл- Tmall 4. ИТао- eTao 5. Алибаба үүлэн тооцоолол- Alibaba Cloud Computing 6. Жухуасуан- Juhuasuan 7. 1688 цэг ком- 1688.com 8. Али Експресс цэг ком AliExpress.com 9. АлиПей- Alipay

Тэрээр саяхан ярилцлага өгөх үеэр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа виртуал валют, кодчилсон валют, эсвэл цахим мөнгө гэж нэрлэгддэг биткойны талаар асуусан асуултад өөрийн байр суурийг илэрхийлжээ. Биткойны ирээдүйг та хэрхэн харж байна вэ? гэсэн асуултад "Үнэндээ би биткойныг таашаахгүй байгаа. Хүнд мөнгө хэрэгтэй. Харин биткойн нийгэмд яг юуг өгөх вэ? гэдэг анхаарал татаж байна. Биткойны ард хүчирхэг технологи байгаа. Манай Алибабагийн хувьд хүмүүсийг цаашдаа бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийх шаардлагагүй болгохоор зорьж байна. Хүн бүр адил тэгш эрхтэйгээр, тогтвортойгоор, шударгаар орлого олдог байх хэрэгтэй. Би авилгыг үзэж чаддаггүй хүн. Хэн нэгэн буруу арга замаар өөр нэгний боломжийг булааж авах явдлыг тэвчдэггүй. Тийм учраас бидэнд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэггүй нийгэм хэрэгтэй. Биткойны хувьд бид эхлээд үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Би ч гэсэн тан шиг үүнийг сонирхож байгаа. Би та бүхэнд нэг зүйлийг хэлмээр байна. Эхлүүлэх гэж байгаа бизнесийнхээ талаарх мэдлэг дутмаг байх нь ичмээр зүйл биш. Харин мэдэхгүй зүйлээ мэддэг мэт дүр үзүүлэх нь ичмээр хэрэг. Тиймээс би энэ талаар илүү зүйл хэлмээргүй байна” хэмээжээ.

Мөн "Би биткойны талаар их зүйл мэдэхгүй. Хэрэв ирээдүйд энэхүү цахим зоос хүчээ авбал санхүүгийн талаарх ОУ-ын бүх хууль дүрэм, худалдаанд бүхэлд нь өөрчлөлт гарна гэдгийг мэдэж байна. Би дэлхий нийт энэ өөрчлөлтөд бэлэн байгаа гэж бодохгүй байна. Манайд блокчейныг тусгайлан судалж байгаа баг байгаа” гэжээ.

986
  • Вьетнамуудуудтай явдаг Монгол бүсгүй гэхийн... Үзсэн   3186 2015-01-18
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: iPHONE 7 утасны ажиллагаагүй үедээ дэлбэрчээ Үзсэн   2157 2017-01-04
  • ЗЭРЛЭГ CHALLENGE | BUBBLE PARTY | KAI & TSEKU Үзсэн   751 2020-01-24
  • Хүмүүс оочерлохдоо... Үзсэн   900 2016-01-21
  • Б.Аззаяа Хүүхэд нас , B.Azzaya - huuhed nas Үзсэн   4549 2014-07-15
  • СҮРТЭЙЛ РЕК БАЙНА ШДЭЭ Үзсэн   1675 2015-09-25
  • TOOTOO ft HURD - НӨМРӨГ ХАДНЫ ЦУУРАЙ Үзсэн   857 2019-10-17
  • Маралжингоо, Баярцэнгэл, Энхзол, Мэх захгүй - "Гоё цаг" Үзсэн   1282 2016-06-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.