|

Монгол АПЕК-т элсэх найдвар тавьж байна

АПЕК-ийн энэ удаагийн хурал "Ирээдүйд хандсан Ази, Номхон далайн бүсийн түншлэлийн харилцааг хамтдаа байгуулъя" сэдвийн дор боллоо. AПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бол бүс нутгийн 21 улсын эдийн засгийг хамарсан чуулга уулзалт юм. Бүс нутагт худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг либералчлах гол зорилготой. Монгол Улс АПЕК-ийн чуулга уулзалтад гадаад харилцааны дэд сайдын түвшинд ажиглагчаар оролцдог байсан бол анх удаа ерөнхийлөгч хүндэт зочноор уригдсан нь монголын зорилго хэтдээ биелэх итгэлийг төрүүлсэн юм. Өөр өөр хэлбэл АПЕК Монголыг эгнээндээ нэгтгээгүй гэсэн үгээ. Манай улс 1993 онд АПЕК-т элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан байдаг. Тус байгууллагын шинээр гишүүн элсүүлэх тухай Сайд нарын тогтоолд тусгагдсан заавар удирдамжийн шаардлагыг бүрэн хангаж байна гэж манай талаас үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улс бол АНД-н бүс нутагт Хятад, Орос гэсэн АПЕК-ийн эдийн засгийн дунд оршдог. Номхон далай бол Монголын хувьд далайд гарах гарц. Хоёрдугаарт, Монгол Улс бол АПЕК-ийн гишүүн эдийн засгуудтай эдийн засгийн өргөн харилцаатай.Тухайлбал, манай улсын гадаад худалдааны нийт эргэлтийн бараг 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувийг АПЕК эзэлдэг.Гуравдугаарт, Монгол Улс гадаад руу чиглэсэн, зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг. Дөрөвдүгээрт, Монгол Улс тус байгууллагаас гаргасан янз бүрийн тунхаглалын үндсэн зорилт, зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг, ялангуяа дээд хэмжээний уулзалтуудаас гаргасан баримт бичгүүдийг. Манай улс 4 том дэд бүтцийн төслийг эхлүүлээд байна. Транс Монголын төмөр замын АПЕК-ийн орнууд руу бараа тээвэрлэх шинэ шугам Хойд урд хилийг холбосон автозам, хий дамжуулах хоолой, нефть дамжуулах хоолой,цахилгаан эрчим хүч дамжуулах шугам зэрэг юм. Тээврийн эдгээр корридорыг бий болгосноор Монгол Улс нь Европ-АПЕК-ийг холбосон гүүр, хамгийн дөт чиглэл болж чадна. Тавдугаарт Монгол Улс АПЕК-ийн гишүүн болсон даруйдаа Өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах юм. Гэтэл АПЕК 1998 онд Орос, Вьетнам, Перу гэсэн гурван улсыг элсүүлснээс хойш 10 жилийн хугацаанд шинээр гишүүн элсүүлэхгүй гэсэн тохиролцоонд хүрч хориг тавьсан байгаа юм. Хориг дахиад 10 жил буюу 2018 он хүртэл үргэлжилж магадгүй гэж ажиглагчид хэлж байгаа юм. Энэ хугацаанд Монгол болон Энэтхэг, Пакистан, Лаос, Колумб зэрэг хэд хэдэн улсууд хүсэлтээ тавьсан ч хүлээж аваагүй. Шинэ гишүүн элсүүлэхийг зогсоосноос хойш даруй 16 жил болж байна. Юуны түрүүнд гишүүн эдийн засгуудынхаа үр дүнтэй хамтын ажиллагааны механизм бүрдүүлж байж "шинэ” –үүдийн тухай хожим авч хэлэлцэнэ гэсэн бодлоготой. Тэгэхээр Монгол улсын гишүүнчлэлийн тухай өнөөдөр ярих нь эрт байна. Ямар ч гэсэн АПЕК-ийн Хороодын үйл ажиллагаанд ирэх жилээс идэвхтэй оролцоно гэсэн байрь сууриа Гадаад яам нотолж байна. АПЕК-ийн Ажлын таван хэсэгт нь орлоцох чиглэл ч гарчээ. Монгол улсын гишүүн болохоор чармайж буй олон улсын хамтын ажиллагааны ганц байгууллага нь мэдээж АПЕК. Эдийн засаг, худалдааны бүс нутгийн энэхүү чухал бүтцэд хамрагдах нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэх сайн гарц юм. Гэхдээ АПЕК гэдэг байгууллагын үйл ажиллагааны мөн чанарыг Монгол сайн олйгосон байх хэрэгтэй гэдгийг хөндлөнгийн ажиглагчид сануулж байна. Учир нь АПЕК бол улс төрөөс үл хамаарах цэвэр эдийн засгийн харилцааны хамтын зөвлөлдөх байгууллага. Бүс нутгийн гишүүн 21 улс АПЕК-т зөвхөн эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцдэг. Тиймээс Монгол улс өөрийн хөтөлбөрөө зохиохдоо эдийн засгийн үр өгөөжтэй санаачлагуудыг гаргах хэрэгтэй болж байгаа юм.
1591
  • Гадаад найзууд Унана Reaction хийв + Баярлалаа Халбага | React with friends #1 Үзсэн   891 2019-09-14
  • Эцгийн хайр богино хэмжээний кино Үзсэн   1489 2015-02-13
  • Цензургүй яриа - Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” гэр бүлийн тэргүүн С.Эрдэнэчулуун Үзсэн   948 2018-04-17
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2380 2014-10-29
  • Оролцогч Энэрэл хөтлөгч Цоомоогийн өмнө сөхөрч унатал юу болов? Үзсэн   857 2018-06-23
  • Мөнгө бүхнийг шийддэгүймаа Үзсэн   1528 2014-11-13
  • Шавран урлаг Үзсэн   1742 2014-07-31
  • Машины цонхыг цантуулахгүй байх арга /видео/ Үзсэн   881 2016-10-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.