|

Зул сарын баярын сүлд дууг 10 мянган найрал дуучин дуулжээ

Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Людвиг ван Бетховены IX симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа найрал дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан гэдэг. IX симфони бол хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал нэртэй. Зарим нь түүний төгсгөлийн өргөлттэй хэсгийг хүн төрөлхтний сүлд дуу ч гэдэг.

IX симфони бол сод авьяастан Бетховены бүх шилдэг зохиолуудын өвөрмөц санаа шийдэл, өгүүлэмж бүхий хэсгүүдийн нэгдэл юм. Түүний насан туршдаа туурвисан бүтээлүүдийн цул гэж ч болох IX симфони түүний сүүлчийн бүтээл байснаараа онцлог. Есдүгээр симфонийн анхны тоглолт 1824 онд Вена хотод болж бөөн шуугиан тарьж үзэгчид, шүүмжлэгчид нэгэн дуугаар тэнгэрт тултал магтан шагшжээ.


Гэвч харамсалтай нь өөрийн зохиосон яруу тунгалаг хөгжим, нижигнэсэн алга ташилтыг сонсохгүй байлаа. Өнгөрсөн Баасан гарагт, Токиогийн төв цэнгэлдэх хүрээлэнд 10 мянган найрал дуучин цуглан Бетховены IX симфонийг, зул сарын баярт зориулан дуулсан байна. Энэхүү найрал дуучдын багт 6-86 насны мэргэжлийн болон сонирхогч дуучид багтсан бөгөөд бүтэн сарын туршид бэлтгэж, ийнхүү, Япон улсын сүлд дуу болгон эгшиглүүлжээ. Энэ удаагийн симфони оркестрийг Японы алдарт удирдаач, Ютака Садо удирджээ.

1075
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.