|

“Франц хөгжмийн үдэш” тоглолт маргааш болно


Франц Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Францын нэрт удирдаач Шарли Барбие Монгол улс дахь Францын элчин сайдын яамны урилгаар манай оронд айлчилж, сонгодог хөгжмийн яруу тансаг, хөг эгшгийг мэдрүүлэх  "Францын хөгжмийн үдэш” тоглолтоо үзэгч, сонсогчдод толилуулахад бэлэн болоод байна.
Энэ үдэш Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн коллеж, Сити дээд сургуулийн оюутнуудтай хамтран тоглох бөгөөд сонгодог хөгжим тэр дундаа Францын сонгодог хөгжмийн гоо сайхан, уран тансаг аялгууг нэгэн орой эгшиглүүлэх гэж байна.
Концертонд Форе болон Бизэгийн вокалуудыг толилуулахаас гадна та бидний сайн мэдэх "Юндэн гөөгөө”, "Өргөн сэлэнгэ”, "Чин хүсэл” зэрэг монгол дуунууд мөн Форе, Берлио, Сэнт – Саенийн оркестрийн хөгжмүүдээс эгшиглэх болно.
Тоглолт маргааш буюу 2015 оны 04-р сарын 22-ны 19:00 цагаас Улсын Филармонийн концертын их танхимд ганцхан удаа тоглоно. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаарын утаснаас тодруулахаас гадна Mongolian state philharmonic фейсбүүк хуудаснаас тодруулна уу.
Сонгодог урлагт хайртай хэн бүхнийг "Францын хөгжмийн үдэш” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урья.
 
1487
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.