|

Жагсаал гэж энийг хэлдэг юмаа

Авилгын эсрэг томоохон жагсаал Румын улсад 2017 оны 2 дугаар сард болж байлаа. Энэ жагсаал нь коммунист дэглэм нуран  унаснаас хойш хамгийн олон хүнийг хамарсан жагсаалд тооцогдож түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Авилгачдыг "өөгшүүлсэн" хуулийг батлахаас нь өмнө 500 мянган Румынчүүд төв талбайдаа жагсаж Засгийн Газрын шийдвэрийг тогтоож  чадсан билээ. Тэгвэл жилийн дараа Румынчүүд авилгын эсрэг Засгийн Газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэж дахин бослоо. 1-р сарын 21-ний өдөр нийслэл Бухарест хотын төв талбайд болсон жагсаалд 70 гаруй мянган  хүн  оролцсон бол өөр  олон хотуудад ийм эсэргүүцлийн  жагсаал зэрэг болжээ. Дэлхийн хэвлэлүүд "Румынчүүд авилгачидтай тэмцэх урам зоригийг өгч байна" гэж бичиж байна.

Жагсаал гэж энийг л хэлдэг байх. Хамгийн их улс төрждөг орон гэвэл манайх бараг толгой цохих биз. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр, чуулганы хэрүүлийг шүүрч аван хов жив болгон чалчих, хүүхэд хөгшидгүй удирдлага булаалдан улс төрийн хэрүүлээр тархиа дүүргэх, жагсаал цуглаанархуу юм нь ардаа дандаа эзэнтэй. Хэдэн төгрөг авчихаад юу хийж яваагаа ойлгоогүй лоозон тэврээд талбайгаар эргэлдэх зэргээс харж болно. 

Хааяа нэг утаа униар гээд сэтгэл гаргаад жагсаж байгаанууд нь нөгөө хэдэн хошин шогийн гаруудаасаа болоод олигтой ч мессэж өгч чадахаа больчихсон. Монголд  жагсаал цуглаан нэг л тийм ТАВИЛТТАЙ харагддаг нь үнэн.  Бид улс төрийн хов живээс салж өөрт хамааралтай асуудалд нухацтай хандан Румынчүүд шиг сэтгэлийн дуудлагаар жагсаж суртал хол байна даа хөөрхий.

 

Thousands of Romanians turn out for Bucharest anti-corruption protest зурган илэрцүүд

Thousands of Romanians turn out for Bucharest anti-corruption protest зурган илэрцүүд

Thousands of Romanians turn out for Bucharest anti-corruption protest зурган илэрцүүд

 

2017 оны 2 дугаар сард болсон жагсаал 


 

2018 оны 1-дүгээр сарын 21-нд эхэлсэн жагсаал


Бэлгэсэн:А.Уян

 Эх сурвалж:Factnews.mn


1146
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.