|

Одессын яргаллыг дэлхий эмгэнэн дурсч байхад Украин дахиад дайн эхлүүллээ /video/

Дэлхий дахин Одессын яргалалд амиа алдагсдыг дурслаа. Украины Одесс хотод өөрсдийн эрхээ хамгаалахаар гудамжинд гарсан олон гэм зэмгүй хүнийг өнгөрсөн жил Киевийн эрх баригчид харгис хэрцгийгээр хөнөөсөн билээ.

Амь гарахын тулд Үйлдвэрчний эвлэлийн ордонд нуугдсан украинчуудыг галдан шатааж, шархадсан хүмүүсийг газар дээр нь шууд алж буудаж байгаа зургууд дэлхий нийтийг шоконд оруулсан. "Украинд төрийн эргэлт хийн засгийн эрхэнд гарсан хүмүүс зориуд ийм харгис хэрцгий залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж, яргалал үйлдсэн нь бусдыг айлган сүрдүүлж, сануулга болгох зорилго агуулсан" гэж зарим шинжээч үзэж байна.

Энэ жил дэлхийн олон оронд Одессын яргалалд амиа алдагсдыг дурсч, жагсаал цуглаан хийлээ. Хамгийн олон хүнтэй жагсаал Канадын Торонтод болжээ. Жагсагчид 2014 оны 5-р сарын 2-нд Одесс хотод болсон энэхүү аймшигт гэмт хэргийн шалтгааныг тодруулж мөрдөх ажиллагаа явуулахыг шаардсан байна.

Яг энэ үед Украины дорнод нутагт нөхцөл байдал дахиад хурцадлаа. Украины эрх баригчид Донбассыг хүнд их буу, танкаар шөнөжин бууджээ. Сүүлийн хэдэн сард үзэгдээгүй хүчтэй энэ буудлагад нийт 9 хот суурины орон сууцны байрууд, сургууль цэцэрлэг, эмнэлэг өртсөн байна. Хүний амь нас эрсдэж, 10-аад хүн шархадсан төдийгүй 10 гаруй цэгт гал түймэр шатсаар байна. Ийнхүү Донбасст арай гэж засварлаж янзлан хичээл сургууль, үйлчилгээ явуулж байсан олон байшин нурж сүйрэн усан хангамж тасарчээ.

Уг нь Минскийн гэрээ хэлэлцээрийн дагуу Украины арми өөрийн их буу, хүнд зэвсэг техникээ холдуулах ёстой байсан. Гэвч тэд удаа дараа хэлэлцээрийг зориудаар зөрчсөөр байна. Тэр бүү хэл урьд өмнө Украины Зэвсэгт хүчинд огт хэрэглэж байгаагүй зарим зэр зэвсгийг энд ашиглажээ. Зөвхөн НАТО-гийн армид ашигладаг 122-152 мм-ийн калибртай их буугаар буудсан гэж цэргийн шинжээчид мэдэгдлээ.

 

 

 

 

www.mnews.mn

 

 

 
 
 
1579
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.