|

БҮЖИГ сурахад тохиромжтой YOUTUBE сувгууд

 

Бүжиг сонирхогч залуусын анхааралд! Техник технологийн эрин зууны ачаар бид бүжгийг заавал хаа нэг тийш зорин явж сурах шаардлагагүй болжээ. Учир нь #Youtube гэх гайхалтай "багш” бидэнд байгаа шүү дээ.

Өдөр тутам хэдэн зуун хэрэглэгч хандаж байдаг хуудаснаас бид үзэж, харахыг хүссэн зүйлсээ хайж төвөггүй олчихдог билээ. Гэвч илүү үр дүнтэй ашиглаж суръя гэвэл цэгцтэй хандах нь чухал юм.

Тийм ч учраас "Herald" сайтаас бүжиг сурахад тохиромжтой дараах сувгуудыг нэрлэсэн байна. Та бүхэн эдгээр сувгуудаар зочлон хүссэн бүжгээ сураарай.

1. DANCE TUTORIALS LIVE

Youtube-ийн энэхүү сувгаас та хип хоп болон break бүжгүүдийг сурах боломжтой. Тэд 7 хоног тутамд шинэ бүжиг дэглэлт оруулдаг бөгөөд бүжиглэдэг болон анхлан суралцагчдад тохиромжтой юм. Учир нь тэд бүжгээ алхам алхамаар нь заах бөгөөд эрүүл мэндэд ч тустай юм шүү.
 

 

2. NATHANIEL2794

Хурууны хөдөлгөөнөөр хийдэг бүжиг харж байсан л биз дээ? Гэхдээ хийж үзье гэж оролцдож байсан уу? Магадгүй хэцүү санагдсан байж болноо... Гэвч энэ сувагтай байхад алзахгүй шүү.

3. TANGISTUDENT

Танго сонирхогч, сурахыг хүсдэг, суралцаж буй хүн бүхний анхааралд... Үүнийг Herald.com-оос дэлхийн но1 бүжгийн суваг хэмээн нэрлэжээ. Учир нь тэд бүх бүжгээ анхлан суралцагчид хараад ойлгохоор алхам алхамаар заадаг бөгөөд энэ сувгаас танго сонирхсон бүхэн суралцах боломжтой юм.


4. ADDICTED2SALSA

Нэрнээс нь харахад л ямар бүжиг заадаг нь тодорхой байгаа биз ...~  Тэд мэдээж салса бүжиг заадаг. Мэргэжлийн бүжиг дэглээчид танд салса бүжгийн хөдөлгөөн бүрийг ойлгомжтой тайлбарлаж заах болно.


5. EASY2DANCE

Энэхүү суваг нь төрөл бүрийн бүжиг оруулдаг бөгөөд маш их хандалт авдаг youtube сувгуудын нэг юм. Мэргэжлийн бүжгийн багш нар 7 хоног бүр маш олон бүжгийн хичээл оруулдаг аж.


6. BREAKDANCE

Хип хоп урлагийн гол элемент болох брэк бүжиг сонирхогч, суралцахыг хүссэн хэн бүхэнд маш том боломж байна шүү. Үнэгүй бас үр дүнтэй сургалт... Анхлан суралцагчдадаа зориулан алхам алхамаар заах бөгөөд маш олон шинэ бичлэгүүд долоо хоног тутамд орох болно.


7. LFX DANCER

Энэ сувгаас бүжгийн маш олон төрлийг суралцаж болно. Тухайлбал бачата, салса кизомба гэх мэт. Харин бусад сувгаасаа ялгагдах гол онцлог нь гэвэл бүжигчид нь өөрсдийн бүжиг сурсан арга барил , бүжгийн хэв маягаа нэг нэгэнгүй танилцуулж, анхлан суралцагчдад мэдлэг олгодог аж.


8. 1MILLION DANCE STUDIO

Энд бүх төрлийн бүжгийн хичээл ордог ба 7 хоногт дунджаар 6 шинэ бичлэг нийтэлдэг аж. Кпоп сонсдог охид хөвгүүдийн маань хамгийн дуртай сувгуудын нэг гэдэг нь гарцаагүй.


9. DYTTO

Дитто чөлөөт бүжгээр голлон хичээллэдэг бөгөөд энэхүү сувгаа өөрөө хөтөлдөг юм. Ойролцоогоор хагас сард 3-4 бичлэг шинээр хийдэг аж.


10. YEJI KIM

Еэжи бол Кпоп сонирхогч охид , хөвгүүдийн төдийгүй барууныхны дуртай бүжиг дэглээч юм. Зөвхөн кпоп ч биш маш олон төрлийн бүжгийн бичлэг хийдэг бөгөөд тэдгээрийгээ алхам алхамаар хэрхэн бүжиглэхийг нь заадаг аж.

 

YOLO.mn

4077
  • Реппер GEE: Ашиггүй гээд миний өмнөөс боож үхэх нээ Үзсэн   2115 2014-11-07
  • Саран дээр явагч одой морь өнөөг хүртэл алдаршсаар Үзсэн   2229 2016-01-22
  • Бааварын шатсан үнэн түүх - EagleTV Үзсэн   11827 2014-07-15
  • Город 312 - Вне зоны доступа Үзсэн   1535 2014-11-28
  • Хүүхдийн дуу Аз жаргалын шувуухай Үзсэн   3142 2014-07-18
  • Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ Үзсэн   1401 2014-11-12
  • Цагдаагийн нохой хэрхэн бэлтгэгддэг вэ? Үзсэн   1027 2017-08-02
  • "Төрийн цагдаа” дууг Монголын мүүнчид ингэж өөрчилжээ /Үгийг нь сайн сонс/ Үзсэн   1788 2016-03-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.