|

Үйлчлэгч бүсгүйн галзуу бүжиг түүнийг од болгожээ (видео)

Канадын нэгэн иргэний агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг Карали Сэвеж гэдэг бүсгүй зорчигчдынхоо өмнө галзуу бүжиг хийснийхээ ачаар цахим сүлжээнд үнэнхүү нэр алдартай нэгэн болжээ. Энэ зугаатай бичлэгийг цахим сүлжээнд тэрбээр өөрөө байршуулсан аж. Хэдхэн хоногийн дотор түүний дүрс бичлэгийг гурван сая гаруй хүн үзэж сонирхсон байна. Өсвөр насандаа Сэвеж бүсгүй гудамжны бүжигт залуусыг сургадаг бүжгийн студид хичээллэдэг байсан гэнэ. 

Онгоцны бүхээг дотор солиотой гэмээр бүжиг хийж байгаа бичлэгээ хийх санаа түүний толгойд хэрхэн орж ирсэн талаар ярихдаа Карали "Бүжгийн дугуйланд миний олж авсан гол зүйл бол бүжиглэхдээ хэзээ ч эргэн тойронд байгаа хүмүүс чамайг хэрхэн харж байгааг анзаарах хэрэггүй гэдэг дүрэм юм” хэмээн ярьжээ. 

Онгоцны үйлчлэгч бүсгүй аль эртнээс л ямар нэгэн солиотой гэмээр үйлдлийг хийхийг хүсэж байсан гэдгээ өгүүлсэн бөгөөд сахилга бат сайтай ажилтны хувиар өөрөө үүнийг зөвшөөрөлгүйгээр хийхгүй байхаар шийдсэн гэнэ. Харин хүлгийн ахмад түүнээс зорчигчдыг ямар нэгэн байдлаар хөгжөөгөөч гэж гуйсан даруйд донжлог бүжгээ хийж сонирхуулжээ. Түүний үйлдэл зорчигчдыг уулга алдуулсан байна. Нислэгийн үеэр зорчигчдыг хэрхэн зугаацуулахаа мэддэг ийм үйлчлэгчид олон байх болтугай. 
 

1864
  • Гитарчин Sungha Jung-ын гайхалтай үзүүлбэрүүд Үзсэн   1794 2014-10-30
  • Хэрвээ бурхан дуулдаг бол ийм л хоолойгоор дуулах байх Үзсэн   691 2019-01-11
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2232 2016-09-12
  • Өнгөрсөн улирлын шилдэг довтолгоо Үзсэн   1176 2017-07-29
  • Хятад Улс тамирчдаа олимпод хэрхэн бэлддэг вэ.. Үзсэн   1499 2016-09-05
  • Хүмүүсийг чадаж байгаа хөгжилтэй бичлэг Үзсэн   1175 2016-01-15
  • Дэлхийн анхны робот иргэнтэй танилц Үзсэн   1592 2018-06-28
  • Хятадууд монгол адууг нядлах гэж ингэж тамлаж байна Үзсэн   2068 2017-10-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.