|

“Стандарт” банкинд төлөх өр нь С.Баяр, “Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг, Д.Сугар нарын үгсэн хуйвалдаж хийсэн ажил


УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх магадлалтай байгаа

 

Засгийн Газар дотооддоо 49 хувийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур Лондоны олон улсын арбитрын маргаанд "Эрдэнэт үйлдвэр" ХХК ялагджээ. Энэ бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлж буйгаас илүү баттай, олон улсын эх сурвалжаас авсан бодитой мэдээлэл юм.

Тодруулбал, "Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авчээ. Энэ тухай УИХ бүтнээрээ байтугай, МАН-ын хоёр бүлгийн аль нь дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа нь Засгийн газрыг мэдээллээ нууцалж байна гэж хардах үндэстэй юм.

1. Эхнийх нь, "Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг "ашиглан” Английн "Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээлийн маргаан юм. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь "Стандарт” банк ялж, "Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны дараа дараагийн гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд "Стандарт” банк ялжээ. Гэхдээ Арбитраас "Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, "Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэр гаргасан юм байна. Лондоны арбитр уг маргааны талаархи хамгийн сүүлийн шийдвэрээ оны өмнө гаргасан бөгөөд "Эрдэнэт” үйлдвэр дээрх 51 сая доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэжээ. Энэ нь энгийнээр бол "Өмнө нь гурван удаагийн давж заалдах хуралд ялаагүй учир дөрөв дэх удаагаа давж заалдах болбол төлөх ёстой 51 сая доллараа урьдчилан байршуул” гэсэн утгатай шийдвэр юм байна. Ер нь л давж заалдах эрхгүйтэй адил юм уу даа.

"Стандарт” банк энэ ялалттайгаа зэрэгцэн дээрх 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг "Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг "Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан "Стандарт” банкинд олгох шийдвэр гаргав. Ингээд "Эрдэнэт” үйлдвэр нь "Стандарт” банкинд /55 сая +44 сая/ нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээн авчээ. Энд хамгийн ноцтой нь олон улсын арбитр дээрх 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. Зөвхөн хүүгийн төлбөрт сард 2.2 тэрбум, өдөрт 75 саяар нь сул төлөх энэ мөнгөөр юу бүтээж болох вэ. 240 хүүхдийн цэцэрлэгийг нэг тэрбум, нэг км сайн чанарын автозамыг 800 сая төгрөгөөр барьдаг гэх тооцоо бий. Тэгвэл сард хоёр цэцэрлэг, гурван км замыг л хүүгийн төлбөрт төлж байна гэсэн үг юм.

Хэрвээ "Эрдэнэт” үйлдвэр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй, хойшоо хоног сунах тусам өдөр бүр 30 мянган доллар буюу 75 сая төгрөгийн хүү нэмэгдэнэ гэсэн үг. Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авсан нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх 21 хоногт /21 хоног x 30.000$ = 630.000$/ нийтдээ 630 мянган доллар буюу зөвхөн хүүд 1.5 тэрбум орчим төгрөг төлөх болоод байна. Энэ нь 99 сая долларын үндсэн төлбөр бүхий арбитрын шийдвэрээс хойш 630 мянган долларын хүү төлөх болоод байна.

2. Олон улсын Арбитраас ирүүлсэн хоёр дахь шийдвэр мөн л ноцтой. "Эрдэнэт” үйлдвэр нь арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байснаас болсон уу, "Стандарт” банк мөн л арбитрт гомдол гаргажээ. Тэд энэ удаа мөнгө, төгрөг нэхэмжилсэнгүй. Харин "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө гаргажээ. Лондоны Арбитр 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, "Стандарт" банкны уг хүсэлтийг мөн хангасан тухай шийдвэрээ "Эрдэнэт” үйлдвэр ХХК-нд ирүүлсэн бөгөөд харин энэ тухай Монголын Засгийн газар мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: http://www.bailii.org/ew/cases/EWHC/Comm/2017/1090.html


2224
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.