|

Засгийн газар "Рио Тинто"-той "Эвлэрлийн гэрээ" байгуулсан уу

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
Засгийн газар хоёр хоногийн өмнө ээлжит бус хуралдаанаа зарлаж хуралдсан. Уг хурлаар Оюутолгойн талаар авах зарим арга хэмжээг хаалттай хэлэлцсэн байна.

Хуралдааны талаар Засгийн газар албан ёсны мэдээллийг одоогийн байдлаар өгөөгүй байгаа бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар Монгол Улсад ашиггүй, манай улсын эрх ашигт харшлах зарим шийдвэр гаргасан бололтой юм. Тодруулбал, Оюутолгой ордын талаар "Рио Тинто” компанитай "Эвлэрлийн гэрээ” гэгч зүйлийг байгуулахаар болсон гэнэ. Үүндээ, Оюутолгой компани, Монголын татварын албаны дундахь 30 сая долларын маргааныг хүчингүйд тооцохоор тохирсон бололтой юм. Анх уг маргаан 130 сая доллар төлөх ёстой гэж гарч байсан бөгөөд Татварын маргаан шийдвэрлэх алба хэлэлцээд 30 сая доллар болгосон юм. Үүнийг 30 сая дээр нь тогтоох бололтой юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газрын хаалттай хуралдааны мэдээллийг авсан даруйдаа урьд шөнийн 02 цагт Ховд хотод мэдэгдэл хийжээ. Түүний хийсэн мэдэгдлээр бол Засгийн газар "Рио Тинто”-той "Эвлэрлийн гэрээ” гэж санамж бичиг байгуулж гарын үсэг зурахаар болжээ. Тэрээр орон нутагт томилолтоор явж байсан бөгөөд энэ мэдээллийг авсан даруйдаа хот руу гарчээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хотод ирсэн даруйдаа нэлээд олон баримт дэлгэнэ гэдгээ мэдэгджээ.

 

 

#МэдэгдэлБидний том охин Оюутолгой, том охиноо буцааж авцгаая !!!

Posted by Ганбаатар Сайнхүү on 2015 оны 4-р сар 15
1501
  • "Гурван охин" хамтлагийн шинэ клип: Чамаас би /ВИДЕО/ Үзсэн   1153 2016-09-06
  • Аллигатор яст мэлхийн хазалтын хүч Үзсэн   1378 2015-09-15
  • Хүний тухай сонирхолтой 99 баримт Үзсэн   1249 2019-01-08
  • Петровис болон Тэс Петролиум хар өнгөтэй бензин зарсан уу? Үзсэн   1034 2018-06-04
  • Голландын охидын “Адам” хамтлагийн нэгэн зэрэг дур тавьж буй МТV видео Үзсэн   4310 2014-10-05
  • Ж.Энхбаяр: УИХ авлигаас ангид гэдгээ нотлох ёстой /видео/ Үзсэн   1071 2015-10-30
  • Нууц эрхтэндээ шивээс хийлгэж буй бүсгүй Үзсэн   2408 2016-01-05
  • ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр Үзсэн   884 2020-05-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    • Огноо: 2017-03-17
    • Бичсэн: Kenisha
    Our troops in Iraq and Afnnsigtaaare there for only one reason.That is to keep them out of the United States and avoid a military take over of the U.S.