|

ДОЛООН ОРНЫ ХЭЛЭЭР ЯРЬДАГ БЯЦХАН ОХИНЫ ХЭЛ СУРСАН ТҮҮХ

-Долоон орны хэлээр ярьдаг дөрвөн настай Беллад төрсөн цагаас нь эхлэн ээж нь "багшилжээ”-

Оросын "Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлгийн оролцогч дөрвөн настай охин долоон орны хэлээр ярьсан нь олон хүнийг гайхшруулсан билээ.Түүнийг Анжелина Белла гэдэг бөгөөд Орос, Англи, Франц, Герман, Испани, Хятад, Араб зэрэг долоон орны хэлээр чөлөөтэй ярьж чаддаг аж.

Тэмцээний үеэр Белла өөр өөр хэлтэй хүмүүстэй ярьж, асуусан асуултад нь чөлөөтэй хариулж байсан нь ийнхүү олны сэтгэлийг хөдөлгөжээ. Охины авъяасыг шагшин магтсан олон хүн байсан ч бас үл итгэх хүмүүс ч цөөнгүй байна.

"Гайхалтай хүмүүс” шоуны дараа охины бичлэг Оросын "Vesti” хэмээх фэйсбүүк хуудсанд нийтлэгджээ. Тус бичлэгийг нэг өдрийн дотор хэдэн зуун сая хүн үзсэн байна. Тэд түүний хэл сурсан арга барилыг илүүтэй сонирхож байв.


Тэгвэл Беллагийн ээж охиндоо төрсөн цагаас нь эхлэн хэл зааж эхэлжээ. Тэрээр хамгийн анх охиндоо англи хэл заасан байна.

Түүнчлэн Белла охины асрагч эх, эмээ нар нь өөр өөр хэлтэй хүмүүс байдаг аж. Тэд бүгд охинтой өөр өөрсдийн төрөлх хэлээр ярьдаг байсан нь түүнд ихэд нөлөөлжээ.

Мөн тэд охинтой өдөр тутмын болсон явдлаас гадна дэлхий дахины асуудал, байгалийн түүх гэх мэт олон төрлийн сэдвээр ярилцдаг байсан гэнэ.

1274
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.