|

Далай дээрхи тосгон мэт харагдах “Harmony of the Seas” дэлхийн хамгийн том аялалын хөлөг онгоц

Дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн "Harmony of the Seas” хөлөг онгоцыг танилцуулж байна. Уг онгоц 2016 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 120,000 тонн жинтэй, 66 метрийн өргөнтэй, 362 метрийн урттай гэнэ. Дашрамд дурьдахад хөлөг онгоцны урт Парисын Эфилийн цамхагаас 50 метрээр урт бол хөлөгийн өндөр нь 20 давхар байшинтай тэнцүү гэнэ. 

Багтаамжийн хувьд 6400 зорчигч, хөлөг онгоцны багийн 2100 гишүүнийг багтаах бүрэн боломжтой.

Далай дээрхи нэгэн тосгон мэт "Harmony of the Seas” хөлөг онгоцонд гулгуур, казино, 1400 хүний багтаамжтай кинотеатр, спорт заал, усан сан, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн парк, дэлгүүр, жижигхэн хэмжээний худалдааны төвүүд, 12 мянган ургамалтай цэцэрлэгт хүрээлэн зэрэг маш олон зүйл бий.

Үүнээс гадна зорчигчид хөлөг онгоцонд байрлах 30 гаруй кафе, ресторанд тухлах боломжтой. Хөлөг онгоцыг бүтээхэд 2.5 жил зарцуулсан бөгөөд ойролцоогоор нэг тэрбум еврогийн хөрөнгө шаардагдсан байна. 


www.Dorgio.mn

1307
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.