|

Ихэр цамхагийн буйран дээр барьсан Дэлхийн худалдааны шинэ төв нээгдлээ

АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны шинэ төв өчигдөр үүд хаалгаа нээлээ. Шинэ цамхагийг тэртээ 13 жилийн өмнө есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын үеэр сүйрсэн ихэр цамхагийн буйран дээр барьсан юм.

3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус худалдааны төвийн барилгын ажилд найман жил зарцуулсан. 541 метрийн өндөртэй тус цамхаг одоогийн байдлаар АНУ-ын хамгийн өндөр барилга хэмээн тооцогдож байна.

Шинэ цамхагийн нийт талбайн 60 хувийг түрээслэхээр ''Конде Наст'' хэмээх томоохон хэвлэлийн газар хэдийнэ гэрээ хийсэн гэнэ.

Энэ цамхагаас гадна Дэлхийн худалдааны төвийн шинэ цогцолборт дахин гурван өндөр барилга, мөн есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр амиа алдагсдад зориулсан дурсгалын цогцолбор, музей багтах юм.

Тус цамхаг нь дэлхий дээрх хамгийн аюулгүй бөгөөд найдвартай цамхаг болох гэнэ. Учир нь суурийг нь ган хөндлөвчөөр бэхэлсэн бол эхний давхрууд нь цонхгүй бөгөөд төмөр бетоноор цутгажээ.

1820
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.