|

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ксения Собчакыг хэн уйлуулав?

Өнгөрөгч лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн ээлжит мэтгэлцээнийг Россия 1 сувгаар олон нийтэд хүрсэн билээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болно.

Нэлээд ширүүн өрнөсөн мэтгэлцээний үеэр эмэгтэй нэр дэвшигч  Ксения Собчак руу бусад өрсөлдөгч нар нь хэл амаар довтолж, өөрийн үг хэлэх 30 секундыг ашиглах боломжоо ч бүрэн ашиглаж чадаагүй байна.

Өмнөх мэтгэлцээний үеэр Ксения ихэд бухимдаж, нүүр рүү нь ус цацсан нэр дэвшигч Жириновский Ксениягийн талаар "Түүнийг цэцэрлэгт нь хүргэж, хөтөвчин дээр нь суулга” гэсэн. Сүүлдээ ширүүн маргалдаан өрнөж, Ксения мэтгэлцээнийг уйлсаар орхиж гарчээ.

Мэтгэлцээний талаар Ксениягийн байр суурийг асуухад "Тэд өөр хэнийг ч тээгээгүй мөртлөө миний хэлэх үгийг тасалсан. Жириновскийгийн хэлэх муу муухай үгнүүдийг танай суваг үргэлж дамжуулах юм” гэсэн. Жириновскийгийн хувьд  "Уйл, уйл!” гэж үргэлжлүүлэн дайрсаар байсан.

Харин өөр нэр дэвшигч Масксим Шевченко "Түүний нулимсанд битгий үнэмшээрэй” гэж үзэгчдэд хандан хэлж байв. Болж буй бүхнийг тэвчиж чадаагүй Ксения уйлсаар танхимыг орхиж гарахад хүрсэн.

71 настай Жириновский Ксенияг реалити шоуны од учир сонгуульд өрсөлдөх хүн биш гэж үздэг байна.

834
  • Найз бүсгүйгээ чадсан нь Үзсэн   1175 2015-06-18
  • Шинэ үе - Хулан бид хоёр / хошин шог Үзсэн   1706 2014-08-03
  • Туршаад үзээрэй Үзсэн   1332 2015-06-11
  • Rokit Bay - 'E' tseg Үзсэн   3268 2014-09-08
  • "Victoria’s Secret"-ийн шинэ жилийн мэндчилгээ VIDEO Үзсэн   2616 2014-12-11
  • ЗӨӨЛӨН ТААТАЙ МЭДРЭМЖ Үзсэн   1036 2018-10-12
  • Олон улсын шинэ нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтад орно Үзсэн   2040 2014-10-09
  • Хорин настай залуу хорин сая төгрөгөөр найз охиндоо бэлэг авч өгөх боломжтой юу? Үзсэн   485 2025-05-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.