|

Трамп: Мэтгэлцээний өмнө Хиллари Клинтон сэргээшийн тест өгөх ёстой VIDEO

Америкийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотйо дуулиан ар араасаа цуварсаар. АНУ-ын Бүгд найрамдах намын нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп бас нэгэн хачирхалтай мэдэгдэл хийлээ. 

Трамп "Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон допинг хэрэглэдэг. Иймээс тэр дараагийн теле мэтгэлцээний өмнө сэргээшийн тест өгөх ёстой. Би ч өгөхөд бэлэн" хэмээн мэдэгдсэн тухай "CNN" мэдээлжээ.

"Хиллари Клинтон өмнөх мэтгэлцээний үеэр их хачин байсан. Мэтгэлцээн эхлэхэд тэр маш эрч хүчтэй байсан, яг л хар тамхи хэрэглэсэн мэт. Харин мэтгэлцээн дуусах дөхөхөд суларсаар улбайж өгсөн. Тэр бүү хэл өөрийг нь түшиж яваасай гэж байгаа мэт харагдсан шүү. Тэгээд Хиллари арай гэж л машиндаа орж суусан" гэж Трамп ярилаа. 

Доор та бүхэнд "Weezer" хамтлагийн клипийг сонирхуулж байна. Америкийн сонгуулийн тухай "I Love the USA" клип нь тус хамтлагийн сүүлийн цомогт багтсан бөгөөд Америкийн үндэсний чартад 4-т орж чадсан юм.  

 www.mnews.mn 
 

1199
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.