|

Япончууд таны өмнөөс бүгдийг хийж гүйцэтгэх ухаалаг суултуур зохион бүтээжээ

Япончууд 11 мянган долларын үнэ бүхий "Toto Neorest NX2” хэмээх ухаалаг суултуур зохион бүтээсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Энэхүү ухаалаг бүтээгдэхүүн нь таны өмнөөс бүгдийг хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн өрөөнд дөхөж очмогц суултуурын таг өөрөө автоматаар өргөгдөхөөс гадна суудал нь халдаг байхаар тохируулж болно. Сонирхолтой нь, ариун цэврийн цаас хэрэглэх шаардлага ер гарахгүй. Бие засаж дууссаны дараа шүршигч хоолойгоор таны бохирдсон хэсгийг угааж, цэвэрлэн дулаан агаар үлээж хатаана.


Түүнчлэн, суултуурт дезодрант суурилуулсан тул эвгүй үнэр автоматаар дарагдах бөгөөд "Tornado Flush” хэмээх ухаалаг системийн тусламжтайгаар бохирдсон гадаргууг өөрөө цэвэрлэдэг байхаар зохион бүтээжээ. NX2 буюу ионжсон ус нь ямар ч бактерийг найдвартай устгах юм. Ингээд та ариун цэврийн өрөөндөө бие засахаас өөр ямар ч үйлдэл хийх шаардлагагүй болжээ. Бүр суултуурын таганд хүрэх ч шаардлагагүй бөгөөд босоод явмагц өөрөө хаагдана.

Б.Мөнхтуяа

930
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.