|

Ухаалаг утас удирддаг шивээс зохион бүтээжээ

DuoSkin хэмээх энэхүү өндөр технологи бүхий шивээсийг Массачусетсын Технологийн институтийн оюутан Синди Синь Лю-Као Microsoft Research компанитай хамтран бүтээжээ.

Энэхүү бүтээл нь гаднаасаа яг л хөгжмийн наадмууд дээр охидын гоёдог шивээс шиг харагдана. DuoSkin шивээсийг тусгай хагас дамжуулагчийн тусламжтай хийсэн байна. Шивээсэнд хүрснээр ухаалаг утасныхаа дэлгэцийг асааж, түгжиж, дууг нь чангалж эсвэл багасгаж болно. Мөн таны утсанд ирсэн мэдэгдлийг хүлээн авах боломжтой.
 
 
Үүнээс гадна, тухайн хүний биеийн хэмийг хэмжиж, эрүүл мэндийн байдлыг илтгэх чадвартай юм. Одоогийн байдлаар энэхүү шивээс нь өөр олон үйлдэл хийж чадахгүй боловч цаашдаа бүр ч ихийг удирдах боломжтой гэнэ. Тиймээс зохион бүтээгчид хэсэг хугацааны дараа юу санал болгохыг харах л үлдлээ.
 

1719
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.