|

Эзэнт гүрний нийслэл – ХАРХОРУМ

 

Монголын эзэнт гүрний анхны нийслэл Хархорум хотын тухай 3D байдлаар тайлбарлан танилцуулсан бичлэгийг толилуулж байна. Герман, Монголын эрдэмтдийн хамтарсан баг 2000 онд эхлүүлсэн малтлагын ажлын үр дүнг уг бичлэгт онцгойлон харуулжээ. Тус хамтарсан багийн малтлага нь "Их Танхим” буюу Түмэн амгалант орд баригдсан дэнж дээр төвлөрчээ. Археологийн олдворыг үнэлсний дараагаар "Түмэн амгалант орд” нь буддын сүм байжээ гэсэн дүгнэлт хүргэсэн байдаг. Түмэн амгалант орд нь төвөд архитектурын нөлөөлөл болох мандала зарчмын дагуу баригдсан гэдгийг барилгын шав тавьсан байдлаас тодорхой харагдаж буйг эрдэмтэд тайлбарлаж буй юм.

Анх YIII зууны үед суурь нь тавигдсан (Каракорум, дараа нь Хархорум, эдүгээ Хархорин гэж дуудагдаж буй) тус хотод XIII зууны үед Хэрэйдийн Ван хан төвлөн сууж, түүний дараа Чингис хаан улсынхаа нийслэл болгон төвлөрүүлж, хожим Өгөөдэй хаан (1235 оноос) хотыг өргөтгөн байгуулж гадуур нь хэрэм бариулсан гэдэг.

Герман улсын доктор Christina Franken-аар удирдуулсан Artefacts Berlin , Kommission für Archäologie Außereuropäischer Kulturen (KAAK), Бонн хотод байрлах Deutsches Archäologisches Institut (DAI-ын хамтын бүтээл болох Хархорум хотод хийсэн малтлагын үр дүнгээс сэргээн төсөөлөн хийсэн визуаль бичлэгийг сонирхоно уу.

 

1251
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    Как часто Ваша партнёрша кричит в постели и рвёт Вам спину, изнемогая от оргазма?
    Сайт: https://eroctive2.blogspot.ru/