|

Ц.Элбэгдорж: Монголчуудыг Ялалтын баярт битгий оролц гэж ятгаад хэрэггүйг гадны өөр гүрний төлөөлөгчид сайн мэдэж байгаа /видео/

Ирэх тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох Ялалтын баярын ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцоно.
Үүнтэй холбоотой ОХУ-ын "Россия” телевизийн сурвалжлагч Монголд ирж, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн баярын талаар нэвтрүүлэг бэлтгэжээ. Уг нэвтрүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон хэсгийг товчлон орчуулан хүргэж байна.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын телевизийн багийг Үндэсний Төв Номын санд хүлээн авч, уулзжээ.



Аугаа эх орны дайны ялалтын баярын ойд заавал очно гэж та яагаад шийдсэний учир юу вэ?


 Энэ ялалт бол бид бүгдийн хамтын ялалт. Аугаа Эх орны дайны үеэр Монгол Улс ЗХУ-ын Ази дахь цор ганц холбоотон нь байсан. Би цэргийн сургууль төгссөн цэргийн хүмүүжилтэй хүн.


Өөрийг тань  харахад сууж байгаа нь  хүртэл нуруу цэх, цэргийн хүн гэдгийг илтгэж байна.


Тийм болохоор л  би Ялалтын баярт оролцох гэж буйгаа  нэр хүндийн хэрэг гэж бодож байна.
Гэхдээ цөөнгүй гадаад орнуудын удирдагчид  өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Ялалтын баярт оролцохоос татгалзсан. Энэ талаар таны бодол?
Энэ бол тэдний л хэрэг. Харин Монголчуудын хувьд хаашаа явж, хэнтэй уулзаж, ямар баяр тэмдэглэх маань бидний эрх .

Хэрэв нууц биш бол гадны өөр гүрний төлөөлөгчид таныг Москвад битгий оч гэж ятгасан уу?


Хэн ч тэгж ятгаагүй.


Монголчуудыг ятгаад ашиггүй гэж бодсон юм болов уу?


Тиймээ, тэд үүнийг мэдэж байгаа.


Гитлерийн Герман Монгол улсууд маш хол зайтай. Алс хол Азид байдаг монголчууд яагаад ЗХУ-д туслахаар шийдсэн хэрэг вэ?


Бид хөршүүд шүү дээ. Хэрэв хөрш айлд,  хөрш оронд гай зовлон тохиолдвол бид нэг нэгэндээ туслах ёстой. Москвад байсан бүх нөөц дивиз Монголын эсгий гутал, хүрмээр бүрэн хангагдсан байлаа. Бид өөрт байгаа бүх зүйлээрээ тусалсан.


Ч.Явуу

 

1920
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.