|

“Бид шатаж байна. Та нартаа хайртай шүү. Баяртай”

Кемерово хотын худалдаа үйлчилгээний төвд гал гарч байна гэсэн дуудлага орон нутгийн цагаар өдөр 16 цагийн үед иржээ. Эхлээд дуудлага өгөхдөө утаа гарсан тухай дурджээ. Тус төвд байсан гэрчүүдийн яриагаар хэн ч гуравдугаар сарын 26-ны өдрийг Кемерово хотын хамгийн хар бараан, аймшигт өдөр болно гэж төсөөлөөгүй аж. 
Кемерово хотын иргэдийн ярьж байгаагаар "Өвлийн интоор” гэр бүлүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол төв байсан аж. Хүүхдүүд дөрөвдүгээр давхарт байрлах тоглоомын төв болон кинотеатр цагаа өнгөрүүлэхээр ирдэг байсан бол эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дээр үлдээгээд доод давхруудад байрлах кафе, зоогийн газруудаар үйлчлүүлэн, боулинг тоглож цагаа өнгөрүүлдэг байж. 
 

Хүүхдүүд хамгийн их цуглардаг дөрөвдүгээр давхраас анх гал гарч эхэлсэн. Галын шалтгааныг албан ёсоор зарлаагүй ч үсэрдэг тоглоомны хэсгээс эхэлж гарсан, цахилгааны гэмтэл байсан гэсэн хувилбарууд байна. Гал гарсан эхний хэдэн минутын бичлэг цахим орчинд тавигдсанаас харахад хар утаа хэдхэн секундын дотор барилга доторхийг бүхэлд нь бүрхэж байгааг тод харж болно. 

Кинотеатрын гурван танхимын хоёрт нь кино үзвэртэйбайсан ба нэгт нь "Sherlock Gnomes”, нөгөөд нь "Peter Rabbit” гэсэн хүүхдүүдэд зориулсан кино гарч байжээ.

Кемеров мужийн Трещевский тосгоны ЕБС-ийн 5А анги эдгээр киног үзэх гэж ангиараа зорьж иржээ. Ангийн багш болон эцэг эхчүүд нь хүүхэлдэйн кино үзэхгүй хэмээн хүүхдүүдээ танхимд үлдээгээд гарч. Харин хүүхдүүд тэндээ үүрд үлдэв.

Гаднаасаа түгжигдэн гарч чадалгүй аврал эрсэн хүүхдүүдийн ээж аав, ойр дотныхондоо явуулсан мессежүүд нийгмийн сүлжээгээр таржээ.

Мария Мороз: "Бид шатаж байна. Та нартаа хайртай шүү. Магадгүй бүр баяртай.” хэмээн бичжээ. Түүнийг барилгаас гаргасан ч тэрээр ухаан оролгүй эмнэлэгт амиа алджээ.

 



1429
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.