|

Хайгаад байдаг харийнхан чинь бид өөрсдөө юм биш үү?

 

Бидний хайгаад байдаг харь гаригийнхан чинь бид өөрсдөө байвал яах уу? Шинжээчдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтөн өөр нэгэн төрөл зүйлтэй эрлийзжиж, бидэнтэй хамгийн ойр нарны аймаг болох "Альфа Центавр"-аас бидэнд дэлхий рүү хүргэгдсэн байх магадлалтай гэнэ.

 

 

Бичгийн хэлээр дамжуулан санаа бодлоо илэрхийлэх нь хүнийг амьтнаас ялгаж өгөх хамгийн анхны цор ганц алхам болсон. Үүнээс хойш, 5000 гаруй жилийн дараа хүн төрөлхтөн цахилгаан эрчим хүч гаргаж, атомыг хувааж, компьютерыг хөгжүүлж, Саран дээр хүртэл очсон. Ингэж бид бусад зүйлийн хүрч чадаагүй зүйлсд хүрсэн. Ийм богино хугацаанд ийм өвөрмөц ололтыг дэлхий дээрх өөр ямар ч төрөл зүйл олж чадаагүй билээ.

Сонирхолтой нь дэлхий дээрх бусад төрөл зүйлтэй харьцуулахад бидний "хувьсал" харьцангуй богино хугацаанд өрнөсөн. Дэлхий дээр хүмүүсээс илүү дэвшилтэт зүйл байхгүй. Учир нь, дэлхий дээр өөр өөр "ухаант" төрөл зүйлүүд байдаг боловч бидэн шиг хэн нь ч технологийг ашигладаггүй.

 

Хэрэвзээ ямар нэгэн шалтгааны улмаас бид ширэнгэн ой руугаа буцаж очоод тэнд ''бид амьдарч чадна'' гээд төсөөлөн бодоод үзээрэй. 

 

Гэтэл ихэнх судлаачид бидний ихэнх нь удаан хугацаагаар амьдарч чадахгүй гэж дүгнэдэг.

Олон эрдэмтэд хүн төрөлхтөнг оюун ухаанаас гадна хүрээлэн буй орчны өргөн хүрээнд байх чадваргүй гэдэгтээ санал нэгддэг. Өөрөөр хэлбэл, бид дэлхий гэх гараг дээр ирэхдээ л маш хязгаарлагдмал болсон. Биологчид бидний гайхамшигт оюун ухаанаас гадна хүний ​​бие махбод болон дэлхий дээрх бусад амьтдын хоорондын ялгааг ажигласан, судалсан.

Цөөнгүй эрдэмтэд дэлхий дээрх бусад зүйлүүдтэй харьцуулахад хүн төрөлхтөнийг их хачирхалтай гэж үздэг. Жишээлбэл, дөнгөж төрсөн унага бусдаас хамааралгүйгээр алхаж чаддаг. Гэвч, хүүхэд чаддаггүй тул та биднээс нэлээн их тусламж авдаг. Өөрөөр хэлбэл бидний мэдрэлийн тогтолцоо бэлэн болохоос өмнө бид төрсөн гэсэн үг.

Олон олон судлаачид бидний оюун ухаантай нэгдсэн олон эмзэг зүйлс байдаг гэж үздэг байна.

Тэгэхээр энэ бүхэн юу гэсэн үг вэ? Нэгэн шинжээчийн үзсэнээр, ‘’бидний хайгаад байдаг харь гарагийнхан бид өөрсдөө’’ гэсв. Доктор Эллис Силверийн шинэхэн онолд дурдсанчлан биднийг нурууны өвдөлт ихээхэн шаналгадаг. Учир нь, бидний төрөл зүйл анхнаасаа багавтар хүндийн хүчтэй өөр гариг дээр хөгжиж, олон олон нууц нэмэгдсэнтэй холбоотой. Мөн шинэ төрсөн хүүхэд том толгойтой тул ээждээ хүндрэл учруулж, аль алиныгаа хүндрэлд оруулах магадлалтай.

Тэгвэл бид хаанаас үүссэн вэ? Доктор Эллисийн хэлснээр магад Альфа-Центавраас хамгийн ойрхон нарны системүүдийн нэг болох дэлхий дээр орчин үеийн хүмүүсийг төрүүлжээ гэж үзсэн. Мөн түүний таамагласанчлан, бөмбөрцгийн олон сая хүн дэлхийтэй өөрсдийгөө хамааралгүйг мэдэрдэг гэнэ. Тэрээр энэ тухай тайлбарлахдаа хүн төрөлхтөн өөр гариг ​​дээр үүсч хөгжсөн байж магадгүй бөгөөд бид энд өндөр хөгжилтэй төрөл зүйл болж ирсэн хэмээн таамаглажээ.

Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн төрөлхтөн бол харийнхны доод төрөлхтөн гэсэн үг юм. Хүний үүслийн тухай 3 том онол байдаг. Тухайлбал, Бурхан хүнийг бүтээсэн: Шавраар хүн хийгээд түүндээ амь оруулсан.

Хоёр дахь олон сая, тэрбум жилийн өмнө дэлхий нэлэнхүйдээ нэг том далай байсан бөгөөд тэнд цаг хугацааны явцад нэг эст амьтан бий болж, тэр нь хоёр эст, дөрвөн эст гэх мэт геометр прогрессоор хуваагдан явсаар сармагчин бий болж, тэндээс өнөөгийн бид үүссэн гэх Дарвины онол.

Гурав дахь нь хамгийн нууцлаг агаад хамгийн сонирхолтой сэдэв юм. Хүн гэгч амьтны өмнөх үе болох Хомо Сапиенс хэмээх сармагчинтай төстэй ухаант төрөл зүйл нь харийнхны доод төрөлхтөн. Яг л сармагчин бидний доод төрөл зүйл шиг. Ингээд оюун ухаан болно хөгжлийн өндөр түвшинд хүрсэн харийнхан Хомо Сапиенсчуудад нэг гариг зааж өгөн өөрсдийн хөлгөөрөө зөөн авчирч суурьшуулсан нь өнөөгийн бидний дэлхий гэнэ.

Дэлхий дээр цөллөгдсөн Хомо Сапиенсчууд мөхөлгүй хөгжиж, оюун ухаантай болж чадсан нь өнөөгийн хүн төрөлхтөн бид аж.    

Тодорхой цаг хугацааны давтамжтай Үл мэдэгдэх нисдэг биет буюу харийн хөлөг үзэгддэг нь биднийг үе үе ирж ажиглаж байгаа явдал гэнэ. 

Тэгээд ч саяхан харийнхан шиг тавган хэлбэртэй нисдэг онгоц бүтээхээр зорьж буй эрдэмтдийн хэлснээр ийм сансрын хөлөг нь биднээс хамаагүй түрүүлж явж буй хөгжлийн нотолгоо гэв. Тавган хэлбэртэй сансрын хөлгийн голд халуун цөмийн урвал явагддаг жижиг тогоо байрлуулах ёстой бөгөөд тогооноос гаргаж авсан эрчим хүчээр онгоцыг цэнэглэгдэж, олон сар, жилээр онгоц буухгүй нисэх боломжтой гэсэн юм. Товчхондоо бидэн шиг шатахуунаа авахаар газардаггүй. Тэгэхээр биднээс хамаагүй өндөр хөгжилтэй харийнхан гээд байгаа хүн дүрст амьтад чинь биднээс хол илүү ухаантай болж таарч байна. Эндээс харийнхан чинь жинхэнэ хүмүүс харин бид нар зүгээр л нэг цаг хугацааны явцад овоо ухаантай болсон амьтад бололтой. Өөрөөр хэлбэл, бид чинь л жинхэнэ харь гаригийн амьтад, тэгсэн атлаа "ачтануудаа" харийнхан гэж хэлдэг, эрж хайдаг юм байна.   


933
  • Sexy love dance Үзсэн   2850 2015-07-10
  • [Монгол Тулгатны 100 дуу] - Ханан сүлжээ нэхээс Үзсэн   1572 2015-07-17
  • Д.Отгонжаргал, С. Идэрмаа - Ангарагаас ирсэн эмэгтэй Үзсэн   907 2018-10-03
  • Зэвүүн яриа - Жүжигчин МИНО оролцов Үзсэн   1027 2017-03-15
  • Танайд хоноё: Хурандаа, Яруу найрагч Л.Гаваасүрэн-Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Үзсэн   1046 2017-03-21
  • Харийн хүнтэй хийсэн ярилцлага 51-р бүс Үзсэн   1280 2017-07-31
  • Хөөрхий бие Үзсэн   620 2019-02-16
  • МОНГОЛЫГ ЦӨЛМӨХ МАНАН ТӨЛӨВЛӨГӨӨ Үзсэн   675 2019-02-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.