|

Ганц бие Хятад бүсгүйчүүдийн зовлон

 

25 нас хэдийн давсан боловч ганц бие яваа Хятад бүсгүйчүүдэд ямар асуудал тулгарч, дэлхий нийтээр цацах хүртлээ ингэж зовлон болон даамжирсан юм бол? Тэдэнд ирэх асар их дарамт шахалтыг тэвчихээ байсан бүсгүйчүүд нэгэн бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд байршуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг хоромхон зуурт татаж, цочролд оруулаад байна. Ингээд та бүхэндээ тэдний аргаа барж, ийм үйлдэл хийх болсон шалтгааныг тодруулж өгье.

4 минут үргэлжлэх тус бичлэгт нэрээ нууцалсан идэр насны бүсгүйчүүд тулгарч буй асуудал, зовлон шаналалаа нуулгүй дэлгэсэн юм. Хадамд гараагүй 25-аас дээш насны бүсгүйчүүдийг Хятадад "Илүүдэл хүүхнүүд” хэмээн нэрийддэг байна. Ихэвчлэн тэд биеэ даасан, өндөр боловсролтой бүсгүйчүүд байх тул хүмүүс шаардлага өндөртэй болохоороо ганц бие байдаг хэмээн боддог гэнэ.  Энэ нь ч оргүй зүйл биш. Мэдлэг боловсролтой бүсгүйчүүд өөрийн амьдралыг дээрэнгүй, мунхаг эрээр бусниулахыг яагаад ч хүсэхгүй нь тодорхой шүү дээ. Гэвч үнэндээ тэд жинхэнэ хайр, өөртөө тохирох хэн нэгнийг хүлээсээр, эцэстээ ийм байдалд хүрчээ.

Тус улсын нийгэм "Илүүдэл хүүхнүүд”-ийг илт гадуурхан харьцаж, ад шоо үздэг. Мөн ганц бие бүсгүйчүүдийн хувьд "сар шинийн баяр” бол хамгийн стресстэй үе нь аж. Учир нь тэднийг харсан хүн бүр л "Яагаад хүнтэй суухгүй байгаа юм? Нас чинь явчихлаа шүү дээ", "Чи чинь хэдэн настай билээ” гэхчлэн амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ.

Бага байхдаа эцэг эхийнхээ хайранд өсөж өндийсөн охид, нөхөрт гараагүйгээсээ болж "Хүнтэй хурдан суухгүй бол чи бидний охин биш, чамайг хүнтэй суухаас нааш амар тайван амьдрах арга алга”, "Хүнтэй суугаад, хүүхэд гаргахыг чинь харчихаад тайван үхэх юмсан" гэх мэт зүрх зүсэм үгсийг гэмгүй мөртлөө гэмтэн мэтээр сонсох болжээ. Учир нь хүнтэй суухгүй байна гэдэг эцэг эхээ хүндлэхгүй байгаатай адил гэж тэд үздэг аж. Гэвч үнэхээр л таарахгүй байгаа хань, учрахгүй байгаа эрийг яалтай билээ дээ. Тэдэнд бурууг өгөх аргагүй юм. 

Тус бичлэгт бүсгүйчүүд эцэг эхээсээ уучлал эрж, "Хэтэрхий хувиа хичээсэн зан гаргаж байгаад минь өршөөгөөрэй" хэмээн нулимс дуслуулж байх юм. Охиноо ятгаж дийлээгүй эцэг эхчүүд "Зуучлалын газар”-т дээр очин, охиндоо нөхөр болох эрийг хайдаг бөгөөд унаа, тэрэг, хөрөнгө мөнгийг нь харж, яг л өөрийн үрээ зарах гэж буй мэтээр аашилдаг байна. 

Энэ бүгдээс залхсан бүсгүйчүүд өөрсдийн бодол, сэтгэгдлээ эцэг эхдээ ойлгуулахаар, яах ч аргагүй "Гэрлэлт зуучлах газар”-т очсон аж. Тэд өөрсдийн зургаа байрлуулж, доор нь хэлэхийг хүссэн үгнүүдээ бичжээ. "Би ашиг хонжоо хайж хүнтэй гэрлэмээргүй байна. Энэ чинь намайг аз жаргалтай болгохгүй”, "Би энэ хэвээрээ өөртөө итгэлтэй, сайхнаар амьдармаар байна.”, "Би бол хүчирхэг эмэгтэй, энэ эрчээрээ карьертээ л анхаармаар байна.” хэмээсэн байв.

Үүнийг уншсан эцэг эхчүүд нь охидоороо бахархаж, нулимс дуслуулан байсан бөгөөд ойлгон, хайрласан нүдээр охидоо ширтсээр байлаа. Тус бичлэг нь "Хүн өөрийн хувь заяагаа өөрөө л шийддэг” гэх ухаарлыг хүн бүрт хайрлаж, олон хүний нулимсыг унагасан юм. "Youtube” хуудсанд байрлуулан ердөө ганцхан өдөр болоход хэдийн 90,000 хүн үзсэн байжээ.

 



1535
  • APU - Цэвэр сүү Үзсэн   1400 2014-10-25
  • У.Хүрэлсүх: Су.Батболд та эрт босч сур! Хатуу сануулъя! Цагтаа ир 10 сек-д бүтэн хот устдаг шүү Үзсэн   1053 2016-12-15
  • Х.Цагаанбаатар 30 секундэд цэвэр ялагдсан барилдааны бичлэг Үзсэн   1440 2015-08-27
  • Эмэгтэйчүүдийн машин жолоодох урлаг Үзсэн   1397 2014-12-12
  • П.Баярмагнай I Финал I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1491 2016-12-13
  • Билл Гейтсийн тухай 17 сонирхолтой баримт Үзсэн   1085 2018-06-29
  • Хөгжилтэй бүтэлгүйтэлүүд 2014 Үзсэн   2766 2014-08-29
  • Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ ээ гэж Үзсэн   1059 2019-05-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.