|

Ким Жон Ун К-поп оддын тоглолтыг үзэж сонирхлоо

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, гэргий Ри Соль Жүгийн хамт Пёньяанд зохион байгуулагдсан Өмнөд Солонгосын хамтлаг, дуучдын тоглолтыг үзэж сонирхжээ. Энэ талаар БНСУ-ын Эв нэгдлийн яам болон Соёлын яамнаас мэдээлсэн байна.

Хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолтын үеэр Ким Жон Ун болон түүний гэргий Өмнөд Солонгосын к-поп одуудтай гар барилцаж, хамт зургаа авахуулжээ.

Тоглолтын үеэр хийсэн бичлэг дээрээс Хойд Солонгосын удирдагч суудлаасаа босон алга ташиж, үзэгчид рүү даллаж байгааг нь харж болох аж. 

Пёньяанд зохион байгуулсан хоёр тоглолтод оролцох уран бүтээлчид дотор Өмнөд Солонгосын к-поп хамтлаг Red Velvet, Girls’ Generation хамтлагийн гишүүн Сохён, дуучин Чо Ёнпиль, Ли Сунхи, рок дуучин Юүн Дохён нар багтжээ. 

2002 онд Пёньяанд болсон тоглолтод оролцсон Юүн Дохён, "Бид соёл урлагийн төлөөлөгчид гэж явж байгаа ба үүргээ ч сайн биелүүлэхийг хичээж байна. Дуу хөгжмөөрөө бид Хойд Солонгосын иргэдийн сэтгэлийг хөдөлгөж, хоёр улсын харилцаа өчүүхэн ч атугай сайжирч байвал энэ нь бидний хийж чадах ганц зүйл юм.” хэмээн Си Эн Эн агентлагт өгсөн ярилцлагадаа тэрээр дурджээ.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын таэквондогийн баг Пёньяан хотын Таэквондогийн ордонд Хойд Солонгосын эрх баригчид болон иргэдэд зориулсан үзүүлэн тоглолтыг зохион байгуулсан гэнэ.

 


 

Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Хойд Солонгост 10 гаруй жилийн өмнө тоглолт зохион байгуулж байсан түүхтэй.

Хоёр Солонгосын харилцаа сайжирч буй шинж тэмдгүүд сүүлийн үед ажиглагдах болсон ба хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ сарын сүүлээр уулзахаар төлөвлөөд байгаа билээ.

Эх сурвалж: CNN


1059
  • Боролдойн цаг бүтнээрээ #HD дарж үзнэ үү Үзсэн   2883 2015-04-20
  • Хүнийг тайвшруулдаг төгөлдөр хуурын топ 10 ая Үзсэн   2048 2016-08-24
  • Хэн ч зарлаагүй дэлхийн 3-р дайн Үзсэн   1199 2015-11-11
  • "Мастер тулаанч -2017" тулааны реалити шоу Үзсэн   1134 2017-04-20
  • Twenty one pilots: Heathens Үзсэн   1030 2016-08-23
  • Big Gee - ”Орилоон” Үзсэн   852 2018-01-22
  • "Nb & Sally" нэвтрүүлгийн хөгжилтэй хэсгүүд Үзсэн   1761 2014-12-03
  • Дауны хам шинжтэй хүүхэдтэй ээжүүдийн бичлэг олны сэтгэлийг хөдөлгөжээ Үзсэн   770 2018-03-20
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.