|

Хөнгөн жингийн бүсээ хураалгасан Конор Макгрегор UFC 223 тулаанчдын сууж явсан автобус руу дайрч цонхыг нь хагалажээ

Энэ амралтын өдөр зохиогдох UFC 223 тэмцээний хэвлэлийн бага хуралд оролцож буй тулаанчдын сууж явсан автобус руу хөнгөн жингийн аваргын бүсээ хураалгаад буй Конор Макгрегор дайрч цонхыг нь хагалсан тухай мэдээ цахим ертөнцөөр түгээд байгаа билээ. Тэгвэл тус автобусанд сууж явсан Хөнгөн жингийн тулаанч Майкл Киеса Конорын хагалсан цонхны хэлтэрхийнд зүсэгдэж Энтони Пэттистэй хийх тулаан нь цуцлагдах болоод байна. Мөн тус автобусанд явсан Рэй Борг Брэндон Моренотой тулалдах байсан ч хагарсан шилний хэлтэрхий нүд рүү нь орсон гэх шалтгаанаар тулаан цуцлагдахад хүрчээ. Үүгээр зогсохгүй Конор Макгрегорын багийн хамтрагч Артём Лобов тус тэмцээнд оролцох байсан ч Макгрегортой тухайн үед хамт байсан шалтгаанаар тэмцээнээс хасагдаад байгаа юм. Үүнээс өмнө хэвэлэлийн бага хурал дээр UFC холбооны ерөнхийлөгч Дана Вайт Конор Макгркгорын хөнгөн жингийн аваргын бүсийг хурааж байгаагаа мэдэгдсэн билээ. Мөн үеэр Макгрегорын багийн гишүүн Артём Лобов ярилцлага өгөхдөө Хабиб Нурмагомедовын талаар таагүй зүйл ярьсны төлөө тэдний хооронд таагүй харьцаа үүсэж Нурмагомедов Лобовыг алгадсан тохиолдол гарсан юм. Одоогоор Конор Макгрегорыг баривчилсан тухай мэдээ цацагдаад байна. #Redi #ider
 

1394
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.