|

Хоёр гар дээрээ алхдаг хүн од болж байна

 

Этиопын хойд хэсэгт орших Тиграй мужийн иргэн, 32 настай Дирар Абохой хүүхэд наснаасаа эхлэн сургуулилт хийсний ачаар хоёр гар дээрээ чөлөөтэй алхдаг болжээ. Одоо түүнд хөл дээрээ биш гараараа алхах нь илүү эвтэйхэн байдаг гэнэ. Дирар гараараа ууланд авирч, акробатын үзүүлбэр үзүүлэх зэргээр бүхий л үйлдлүүдийг чадварлаг хийж чадна. Тэр ч бүү хэл, гараараа машин түрж, гар дээрээ алхангаа ачаа бараа зөөдөг байна.

Тэрээр Хятад, Америкийн тулаант киног багаасаа үзэж, үйл хөдлөлийг дууриадаг байсан нь ийм онцгой чадвартай болоход нөлөөлжээ. Сонирхолтой нь, Дирар кинонд ямар ч эвлүүлэг, эффект ордоггүй бүх зүйл бодит хэмээн итгэдэг байсан тул дэлгэцээс харсан бүх зүйлээ дууриаж,  гар дээрээ алхаж сурсан ажээ. Саяхан BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Геннисийн амжилтыг эвдэхийн тулд өдөрт зургаан цаг хичээллэдэг байсан тухайгаа дурссан байна.

Түүний бичлэг интернэтэд цацагдсан даруйд хэвлэлүүдийн анхаарлын төвд орж, олон нийтийг хоёр талцуулаад байна. Зарим нь түүнийг гайхалтай авьяастай нэгэн гэж үзэж байхад нөгөө хэсэг нь эрүүл сайхан хөлөөрөө хорвоог туулах нь дээр шүү хэмээн зөвлөсөн гэнэ.


Б.Мөнхтуяа


1025
  • Хөгжилтэй бичлэг Үзсэн   1434 2015-06-18
  • "Дэгжин гүнж"-ийн ээлжит нэгэн элийрэл Үзсэн   2265 2015-03-10
  • Гайхалтай бүжиг Үзсэн   2344 2014-07-23
  • Бритни унасан ч дуугаа дуулсаар Үзсэн   1744 2015-05-07
  • Ц.Намуун: Би нүүрээ будахад туршлага дутсанаас гоо сайхны хагалгаанд орсон гэх яриа гарсан Үзсэн   1371 2015-08-17
  • Шумуул хүний цусыг хэрхэн сордог вэ? Үзсэн   2138 2014-07-18
  • Коби Брайнтын нисдэг тэрэг осолдох үеийн бичлэг ил боллоо Үзсэн   1120 2020-01-27
  • "Адидас" Мессид цагаан алтаар бүтээсэн пүүз бэлэглэжээ Үзсэн   1344 2016-01-13
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.